Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2023 оны 01-р сарын 17 өдөр, 13 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
63c6218b18164615ff1e67a3

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөг нэгдүгээр сарын 18-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд болох бөгөөд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Тус өдөрлөгийг өдгөө зургаа дахь жилдээ, сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх