Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 11-р сарын 01-ний 20 цагаас 11-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас, өдөртөө нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -9…-14 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -3…+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын шагналаар шагналаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
