Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаа, хаалтуудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон.
Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй газруудын эрхийг цуцалж, нийтийн эзэмшилд авах, чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.
Ажлын хэсэгт нийслэлийн Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд багтсан байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ, “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин бий болгож буй нийт 89 байршил байна. Үүнээс одоогийн байдлаар хоёр газрын эрхийг цуцалж, хүчингүй болголоо. Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй газруудын эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн талбай, авто зогсоол барина. Хуулийн хүрээнд хийгдсэн, стандартын шаардлагыг хангасан газруудыг бид оролдохгүй. Үүнийг мэргэжилтнүүд иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзахдаа сайн тайлбарлах хэрэгтэй.
Иргэдийн хувьд орц, гарц байхгүй, ногоон байгууламжгүй нэг үгээр хэлбэл баахан цементийн дунд л амьдарч байна шүү дээ. Үүнийг л бид анхаарч ажиллах хэрэгтэй.
Хяналт шалгалт хийж байх хооронд байшин барилга нэмэгдэж, өмнөх асуудал мартагдаж байна. Тиймээс газар дээр хэлэлцэж, шийдвэрлэж ажиллах хэрэгтэй. Ил гарсан цахилгааны утсуудыг өнөөдрийн дотор бүгдийг янзлуул. Нэгэнт хууль бус газар эзэмшиж, нийтийн эзэмшлийн талбайд байшин, хашаа татсан бол эрхийг цуцлах саналыг ажлын хэсэг яаралтай оруулж ирэхийг үүрэг болгож байна.” гэсэн юм.
Мөн энэ үеэр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт тус дүүрэгт буулгахаар болсон 32 гражийн газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн ажлыг яаралтай хийхийг үүрэг болгов.
Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сити боулинг компанийн газрын асуудлын хувьд далангийн суваг шугамыг хийх үргэлжилж байна. Тус компаний зүгээс зураг төсөл батлуулаад явж байна. Газрын зөвшөөрлийг тухайн үед хэрхэн олгосон талаар албан бичгийг холбогдох байгуулагад хүргүүлж, эрхийг цуцлах ажил хийгдэж байна хэмээв.








Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
“Хөх сувд” мөсний баяр эхэллээ
2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна
Өнгөрсөн долоо хоногт 34 хүний амь насыг аварчээ
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хөхөгчин гахай өдөр
Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
Өнөөдөр хар бич өдөр
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
Хуурамч цахим холбоосоор нэвтэрч 22.5 сая төгрөгөө алджээ
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс на
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Засгийн газар хуралдаж байна
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
