ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ

2026 оны 05-р сарын 31 өдөр, 13 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6a1a7dcd0e1ea02d0ac50c4d

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны уулзвараас ДЭМА эмнэлгийн хойд талаар дайран өнгөрч Нарны гүүрний доогуур тойрон Нарны хороолол хүртэл 680 метр авто зам барьж буй. Өнөөдөр тус байршилд хотын дарга Б.Пүрэвдагва, НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар ажиллалаа. Энэхүү 680 метр авто замын эхний ээлжийн 350 метр замыг 2024 онд барьсан. Харин энэ онд үргэлжлүүлэн 330 метр замыг барьж байгаа юм. Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэнэ. Мөн Алтай хотхоноос урагшаа Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх уулзварын ачаалал буурах ач холбогдолтой. Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын нэгэнд нээж, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх