-Аргын тооллын 5 сарын 31. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын 25, могойг хүлэгч-25 од, харагчин үхэр, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:58-21:42.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. –Үс бүү засуул./барилдлага муу/
-Үхэр, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Тариалан тарих, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, мал зарах, байшин барилгын суурь тавих, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, боол шүтүүлэхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч Д.Цогтбаатар