Улаанбаатарчуудын хувьд утаа, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Хэдийгээр олон жилийн турш утааны талаар ярьж, хэлэлцэж, төрөөс тэрбум, тэрбумаар нь хөрөнгө зарж байгаа ч гэсэн өнөөдөр байдал ямар байгааг та бид мэдэж байна. Тэгвэл мэдээ мэдээлэл, сонирхолтой хөтөлбөрөөрөө олны анхаарал татаж буй NTN телевизийн хамт олон утааны эсрэг бодит үр дүнтэй дорвитой ажил эхлүүлж байгаагаа зарлалаа.
Тус телевизийн хамт олон энэ талаараа “Монгол ньюс” мэдээлийн төвд залуучуудын төрийн бус байгууллага, өрхийн эмч,утаанаас болж хохирсон жирийн иргэн зэрэг нийгмийн янз бүрийн төлөөллийн хамт хэвлэлийн бага хурал зарласан юм.
Дээр өгүүлсэнчлэн утааны аюулыг хүн бүр мэдрэн халаглаж байгаа ч дорвитой шийдэлд хүрч чадахгүй байгаа учраас тус телевизийнхэн “Утааны эсрэг алхам 1” аяныг санаачлан эхлүүлж байгаа аж. Өнөөдөр нийслэлийн 240 мянган гэр хорооллын айл өрх агаарын бохирдлын 60 орчим хувийг “үйлдвэрлэгч” болоод байгаа.Тэд хүйтэнд дулаацах болон хоол унд бэлтгэхийн тулд мод түлээ,нүүрс, картон цаас ,автомашины покришик гээд шатааж болох бүхий л юмыг шатаан түлж байгаа. Тэгвэл NTN телевизийнхэн гэр хорооллын айлуудыг цахилгаан халаагууртай болгож агаараа бохирдуулахгүй байх алхмыг эхлүүлж байгаа юм. Гэхдээ хамгийн бодитойгоор тооцоо хийж нийслэлийн 129 хорооны 204 мянган өрхөөс ядуу болон нэн ядуу гэж судалгаагаар тодорхойлсон 10 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар хангах эхний зорилтыг тавьжээ
Ийнхүү нэн ядуу өрхүүдийг халаагууртай болгохын тулд энгийн бөгөөд оновчтойгоор Candy оноо цуглуулж, халаагуурын асуудлыг шийдэхээр санаачлага дэвшүүлжээ. Тэдний энэхүү санаачлагыг Мобиком Корпораци туслан хамтран ажиллахаар болжээ.
Та ч гэсэн өөрийн Candy оноогоор NTN телевизийн “Утааны эсрэг алхам 1” аянд нэгдээрэй. Энэ таны өөрийнхөө болон үр, хүүхдийнхээ эрүүл амьдрах орчин, ирээдүйн төлөө хийсэн нэг том алхам болох юм шүү.
Иймд та
1.Мобиком-ын хэрэглэгч та өөрийн Candy оноогоо 99147995 дугаарт илгээж цэвэр агаараар амьсгалж эрүүл амьдрахдаа хувь нэмрээ оруулаарай. 99147995/зай//Candy онооны тоо/ бичээд 500 дугаарт илгээнэ.
2. Хандив өргөх :Аян нэгдэж байгаагаа илэрхийлэн ХААН банк 5753623239 дансанд хандив өргөөрэй.
Ийн санаачлага эхлүүлж буй NTN телевизийн хамт олон ирээдүйтэй томхон алхмын эхний гараа болгож, хэвлэлийн бага хурлын үеэр 2 сая төгрөг бэлнээр өгч, бусад компани, аж ахуйн нэгж, иргэдийг уриаллаа. Энэхүү санаачлагыг дэмжин одоогийн байдлаар Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд нэг өдрийн цалингаа хандивлахаа мэдэгдээд байгаа аж.
Ийн утаа хэмээх гамшгийн эсрэг бодитой алхам эхлүүлж буй NTN телевизийнхэн
-Утаанаас үүдэн ханиад томуу, амьсгалын замын өвчин,харшил болон бусад өвчин ихээр нэмэгдэж байгааг та бүхэн хэнээр ч хэлүүлтгүй мэдэж байгаа. Энэ төрлийн өвчлөл өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн дүн мэдээтэй байна. Энэ дашрамд дурдахад бидний эхлүүлж байгаа энэ аян бүгд шилэн данстай, нээлттэй, бүх гүйлгээг иргэд та бүхэн хянах боломжтой шүү гэдгийг хэлье.Тийм болохоор иргэд та бүхэн манай телевизээс эхлүүлж буй энэхүү аяныг дэмжиж оролцон утааны эсрэг хамтдаа тэмцэе хэмээн нийт нийслэлчүүддээ хандан уриаллаа. Та ч гэсэн энэхүү аянд нэгдээрэй. Энэ бол таны үр хүүхдийнхээ төлөө хийж буй, хийх ёстой алхам юм шүү.


55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
