Ардчилсан намын 27 жилийн ойг энэ сарын 6-8-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ үеэр Хүчит 224 бөхийн барилдаан, баярын хурал, концерт зэрэг соёл, урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулсан. Түүнчлэн намаа олон жил амжилттай удирдан сонгуульд дарааллсан ялалт байгуулсан шилдгүүдээ шалгаруулж шагнасан юм. Энэ дотроос Ардчилсан намын дээд шагнал болох Чингисийн одонгоор таван хүнийг шагнасан билээ.
.jpeg)
Эдгээр таван хүний хувьд бүгд анхан шатны намын үүрийн дарга нар байснаараа онцлог байв. Тухайлбал, Архангай аймгийн Цахир сумын Ардчилсан намын дарга Д.Галбаатар 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд намаа удирдан ялалт байгуулсан төдийгүй УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч хамгийн олон санал авдаг уламжлал тогтоожээ. Түүнчлэн Дундговь аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын дарга А.Эрдэнэбатын хувьд мөн ялгаагүй 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд намаа удирдан зургаа дарааллсан ялалт байгуулж, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид хамгийн олон санал авсан байна.
.jpeg)
Энэ амжилтыг давтсан дараагийн хүн бол Өвөрхангай аймгийн Уянга сумын Ардчилсан намын дарга Т.Болдбаатар юм. Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ардчилсан намын дарга Б.Ганцогт, Хэнтий аймгийн Биндэр сумын Ардчилсан намын дарга Н.Алтангэрэл нар амжилтаараа эн зэрэгцэж намын дээд шагнал болох Чингисийн одонгоор шагнуулсан юм.
Ардчилсан намын гишүүдийн хувьд анх удаа намын анхан шатны байгууллагыг олон жил амжилттай удирдаж, тогтвортой амжилт үзүүлсэн хүмүүсийнхээ хичээл зүтгэлийг үнэлж Чингисийн одонгоор шагнасанд таатай хандаж байгаагаа илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, намын анхан шатны амьдралыг мэддэг, гишүүд дэмжигчидтэйгээ тулж ажилладаг хүмүүсийнхээ ажил үйлсийг өндрөөр үнэлсэнд сэтгэгдэл өндөр байсан юм.
.jpeg)
Дашрамд дурдахад, Ардчилсан намын дээд шагнал болох Чингисийн одон нь цалин цагаан мөнгөөр хийж, шижир алтаар бүрсэн өвөрмөц, гоёмсог загвар бүхий одон төдийгүй өөрийн өртөг нь гурван сая гаруй төгрөгөөр үнэлэгддэг нэр хүнд, үнэ цэн агуулсан томоохон шагнал билээ.

Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Өнөөдөр шарагчин үхэр өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
