Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалын районд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн байлдааны буудлага хийх бэлтгэлийг хангах болон байлдааны гранатыг цэнэгтэй холбох дадлага явуулах үеэр гранат тэсэрч ахмад М болон ахлагч А нар газар дээрээ амь насаа алдаж, бусад 8 цэргийн алба хаагч шархадсан харамсалтай осол 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17:40 цагийн орчимд боллоо.
Осол гарсан шалтгааныг ЗХЖШ хууль, хяналтын байгууллагуудтай хамтран тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон комисс осол болсон газарт шалгалтыг эхлүүлээд байна.
Ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага болон Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн.
Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн сургалтад үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн эмч, бие бүрэлдэхүүн осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэн, улмаар 20:15 цагт осолд өртсөн цэргийн алба хаагчдыг бүрэн хэмжээгээр Цэргийн төв эмнэлэгт шилжүүлэн шаардлагатай эрчимт эмчилгээнд оруулсан. Шархадсан цэргийн алба хаагчдын мөчлөгт металь хэсгийн хэлтэрхийнүүд орсон байдалтай гэмтлүүд зонхилж байгаа бөгөөд 2 цэргийн алба хаагчийг яаралтай хагалгаанд оруулаад байна. Одоогийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын амь насанд аюул заналхийлэл байхгүй бөгөөд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд тогтвортой байна.
Цаашдаа осолд өртсөн цэргийн алба хаагчдад бүх төрлийн шаардлагатай эмчилгээнүүдийг хийхээр БХЯ болон Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Ослын талаарх мэдээллийг осолд өртсөн цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд шуурхай хүргэж, Цэргийн төв эмнэлэгт тусгай байр бэлдэн, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Ослын шалтгаан нь хяналтын байгууллагууд шалгаж тогтоосны дараа тодорхой болно.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
