Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, морин хуурын багш Ю.Дэлгэрнасанг монголчууд мэдэх болжээ. Түүнийг 2011 оны 7 дугаар сарын 6-нд Д.Сүхбаатарын талбай дээр нутгийнхаа 999 морин хуурч хүүхдийг анх хуурдуулж байснаар нь таньдаг болсон юм. Ю.Дэлгэрнасан хэдэн жилийн өмнө аймгийнхаа Хөгжим бүжгийн коллежийг төгсч, төрөлх сумынхаа сургуульд дуу хөгжмийн багшаар томилогдсон даруйдаа 9 шавьтай морин хуурын сургалт эхлүүлж байсан бол өнөөдөр 3500 гаруй шавьтай болжээ.
Тэрээр 2ОО9 онд Улаанбаатарт 1ОО, 2О11 онд Завханы өдрүүдээр 999 морин хуурч тоглуулж, улсын их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд уригдан оролцож байсан билээ. Дараа нь аймгийнхаа 9О жилийн ойгоор 2222 морин хуурч тоглуулсан нь гадаад, дотоодынхны сонирхол, бахархлыг төрүүлсэн гайхамшигт явдал болж байлаа.
Залуухан багш Монголын морин хуурыг эх орондоо төдийгүй дэлхийд таниулж явна. Ю.Дэлгэрнасан өчигдөр Эх үрсийн баярын өдрөөр UB palace-ийн концертын их танхимд “Хуурын баяр” тоглолтоо хийв.
Тоглолтод түүний шавь 300 морин хуурч хүүхэд оролцож авъяас чадвараа гайхуулав. Төрийн хан хуурч, ардын жүжигчин Ц.Цэрэндорж, ардын жүжигчин,морин хуурч Ч.Батсайхан, Соёлын тэргүүний ажилтан,хуурч Н.Түвшинжаргал,Р.Амарбаяр нарын Монголын нэрт хуурчид хүрэлцэн ирж ая өргөв. Завханы гавьяат С.Батсүх бяцхан дуучин Б.Бат-Энэрэлтэйгээ 300 морин хуурчтай дуулж, үзэгчдийн талархлыг хүлээлээ. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав морин хуурын багш Ю.Дэлгэрнасанд 999 морин хуурчийн анх төв талбайд тоглосон үеийн зургийг цэцгийн баглааны хамт хүндэтгэлтэйгээр гардуулж,хамтран ажилласан он жилүүдийг дурсан урмын сайхан үг хэлсэн юм.
Авъяаслаг багш, уйгагүй хөдөлмөрч, цуцашгүй бүтээлч Ю.Дэлгэрнасангийн “Хуурын баяр”-т ирсэн хүн бүр морин хуурын сэтгэлд шингэсэн аялгуунд уяранхан жаргавай.
Н.Дөлгөөнжин

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

bayar hurgie…..zavhanii Aldarhaan sum