Нийгэм, цаг хугацааны өнгө төрх, түүх соёлыг эргүүлэн сөхөх олон чухал баримт хүн төрөлхтөний гарт байдаг. Тэдний дундаас гэрэл зураг амьдралын үнэн, түүхийн үнэнийг ямар ч засваргүйгээр өөртөө шингээж үлддэгээрээ давуу талтай. XXI зуун бол дижиталь технологийн зуун. Дэлхийн гэрэл зурагчид болон сая сая гэрэл зураг сонирхогчид өнөөдөр фото зургийн камерын шийдлийг тэргүүлдэг Японы Canon, Olympus, Nikon, Sony корпорацийн дурайн авайг сонгон хэрэглэж, амьдарч байгаа цаг үеийнхээ түүхийг хальсандаа буулгаж байгаа.
Тэгвэл Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны урилгаар энэ онд тохиож буй Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Японы гэрэл зурагчид Монголд” фото зургийн үзэсгэлэн өнөөдөр (2017.10.11) Зайсан дахь “Bella vista” хотхоны “Q Art Gallery”-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Японы Гэрэл зургийн холбооны шилдэг 11 гэрэл зурагчны бүтээл дэлгэгдэж байгаа юм. Тухайлбал, 1997 оноос хойш Монголын тал нутаг, говь хангайг туулж фото зураг авч, хоёр улсын гэрэл зурагчдыг холбох томоохон гүүр болж яваа Японы алдартай гэрэл зурагчин Шимизү Тецүро тэргүүтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд Япон орон, байгаль, уламжлалт соёл, үндэсний хэв маяг, нийгэм хүмүүсийн гэрэл зургууд тавигджээ.
Үзэсгэлэнд МГЗНХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, сумогийн их аварга Д.Дагвадорж, Японы Гэрэл зургийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Охира Ютака нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Өнгөрсөн оны зургадугаар сард Японы Гэрэл зургийн нийгэмлэгийн уламжлалт “Азийн гэрэл зурагчин” арга хэмжээний хүрээнд Монголын 17 гэрэл зурагчин Токиод уригдан дэлхийд алдартай “Canon”, “Sony”, “Nikon”, “Place M” галерейд үзэсгэлэнгээ гаргаад ирсэн. Зөвхөн “Place M” галерейд үзэсгэлэн гаргахын тулд мэргэжлийн фоточид хөлсөнд нь 110 мянга, мини цомогоо дэлгэхийн тулд 38 мянган иен төлдөг. Японы гэрэл зурагчдад ч ховор олддог эдгээр галерейд бүтээлээ дэлгэнэ гэдэг гэрэл зурагчдын хувьд нэр хүндийн баталгаа, алдаж болохгүй алтан боломж. Энэ үеэр япончууд монголын гэрэл зурагчдын ур чадварыг стандартаас илүү хэмээн үнэлж байсан бол энэ удаа өөрсдөө тал нутгийн Монголд уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгээд байна.
Дашрамд хэлэхэд, яг энэ цаг мөчид Q art gallery-д үзэсгэлэнгээ нээж байгаа гэрэл зурагчдаас гадна 1983 оноос эхлэн Монголын гэрэл зургаар дагнан ажиллаж, Төрийн шагналт Ардын зураач Н.Цүлтэм гуайн бүтээлүүд дээр ажилласан Японы нэрт гэрэл зурагчин Сүгияма Терүзо нөгөөдөр буюу аравдугаар сарын 13-нд Занабазарын музейд бие даасан үзэсгэлэн нээгдэх юм.


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
