АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ оны төсвийн тодотголтой холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавилаа. Уг асуулгад “Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судлан үзлээ.
2017 оны нэгдсэн төсөв давсан орлоготой байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат удаа дараа мэдэгдэж байсан. Монгол Улсын төсөв гадаад өр, бондын эргэн төлөлт, төсвийн өндөр урсгал зардал зэргээс шалтгаалан өнөөдрийн байдлаар хуримтлал үүсгэх боломжгүй хэвээр байгаа.
Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд урсгал зардлыг дахин нэмэгдүүлсэн, орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж 6,8 тэрбум, төрийн байгууллага албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25 тэрбум 711 сая төгрөг тусгасны дотор ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282 сая төгрөг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд алдаа гаргаж бусдад учруулсны хохирол 4 тэрбум 635 сая төгрөг тус тус төсвөөс нөхөн төлөхөөр төсөвт тусгаж оруулж ирсэн байна.
2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа төрийн албанаас 22235 төрийн албан хаагчдыг ажлаас хууль бусаар халсан, чөлөөлсөн, ажлын байрны хөдөлгөөнд оруулсан талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд танаас Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс нөхөн олгохоор төсөвлөсөн 25 тэрбум 711 сая төгрөгний талаар дараах асуулга асууж байна
1. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан Шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлөх 25 тэрбум 711 сая төгрөгөөс хэдэн төгрөгийг аль яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагад хуваарилсан,
2. Ажлаас хууль бусаар халагдсан нийт хэдэн албан тушаалтанд дээрх мөнгийг олгох талаар, тэдгээрийн хэд нь төрийн жинхэнэ албан хаагч, хэд нь төрийн үйлчилгээний албан хаагч, хэд нь удирдах албан тушаалтан байгаа талаар тодорхой мэдээлэл ирүүлэх,
3. Шүүхийн шийдвэрийн дагуу олгох дээрх мөнгөн дүнг буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлаар судалгаа гаргасан эсэх, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнуудын судалгаа, хэнээр хэдэн төгрөг төсөвт буцаан төлүүлэх талаар мэдээлэл гаргасан эсэх,
4. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2,103.3 дахь хэсэгт Захиргааны хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах, энэ үйл ажиллагааг тухайн байгууллагын аудитын нэгж, ийм нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хэрэгжүүлэхээр тодорхой заасан байна. Хуулийн энэ зүйл заалт хэрхэн хэрэгжиж байгаа эсэх талаар, Хууль бус шийдвэр гаргаж төрд хохирол учруулсан хэдэн албан тушаалтан хэдэн төгрөгийн хохирол өмнө нь нөхөн төлсөн, цаашид төсөвт суулгасан дээрх мөнгөн дүнг буруутай этгээдээр төлүүлэх эсэх талаар тодорхой хариу ирүүлнэ үү” гэжээ



Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
