Түмнийхээ дунд хүндтэй, олны дунд дуутай уран бүтээлч бол МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн. Тэрээр дуулсан дуу бүрээ сэтгэлээсээ урлаж, хүн бүрт хүргэж дуулдаг хэмээн олон түмэн түүнийг магтдаг. Хэдийгээр том хоолойтой ч гэсэн донжийг нь олж дуулахгүй бол хүний чихэнд хэзээ ч хүрэхгүй. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, маш нарийн нугалаа гарган сэтгэл зүрхнээсээ дуулж байж ард түмэнд хүрнэ шүү дээ. Энэ бүх чанарыг агуулсан хүн бол дуучин Дээгий. Уран бүтээлийн тал дээр өөлөх зүйлгүй түүнд амьдрал тийм ч зөөлөн хандаагүй. Тэрээр насныхаа сайхан ханийг өвчний улмаас алдаж, түүний охин хайртай ээжээ аюулт өвчнөөр алдаж, эр ганц биеэрээ 10 нас хүрээгүй балчир охиноо хөтөлж үлдсэнийг монголчууд мэднэ. Дэлгэрмөрөнгийн охин Зөөлөнсийг манайхан андахгүй. Зөөлөнсийгийн хувьд жүжиглэх авьяастайн дээр Морин хийл хөгжмийг чадварлаг гэгч нь тоглодог. Тэгвэл бяцхан охин дахин нэг авьяасаа олон түмэнд нээжээ. Тэрээр тэнгэрт байгаа ээждээ зориулж шүлэг тэрлэсэн ба аавынхаа тоглолтон дээр үүнийгээ дуу болгон амилуулж дуулах гэнэ. Хайртай хань, ээждээ зориулж урласан энэ л уран бүтээлийг зөвхөн тоглолтыг зорин ирсэн хүмүүс л сонсох боломжтой. Дуучин Дэлгэрмөрөнгийн тоглолт болох 11 дүгээр сарын 16-17-ны өдөр түүний амьдралд их утга учиртай өдөр. Дэлгэрмөрөнгийн төрсөн өдөр, бяцхан охин Зөөлөнсийгийн төрсөн өдөр. Энэ сайхан хийморьтой газар төрсөн өдрөөрөө хийж буй тоглолтыг зорин ирж байгаа та дэндүү азтай нэгэн. Түүний тоглолтын билет их л эрэлттэй байгаа бөгөөд цөөхөн үлдсэн гэнэ. Та яараарай.
.jpg)



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
