Гуанжоу хотыг Дэлхийн худалдааны төв гэсэн мэдээллийг Фэйсбүүк хаягаас олж аваад хямд бөгөөд сайн чанарын хувцас цуглуулан хэдэн төгрөг олох санаатай Хятадын гуравдахь том хот, мөн хамгийн урд байрлах Гуанжоу хотыг зорив.
Хятад хэл мэдэхгүй, газар мэдэхгүй, авсан бараагаа тэр холоос яаж зөөхийг ч мэдэхгүй зөвхөн Үйлс гэсэн компанид итгэн анх удаагаа Хятадын гүнрүү буюу хамгийн урд байрлах газарт айдас, болгоомжлол дагуулсаар нэг найзын хамт явж байгаа минь энэ. Тус компанийн хөтөч нар биднийг Эрээн хотод тосоод Бээжингийн галт тэргэнд суулгаж, Бээжин хотод тосоод Гуангжоугийн галт тэргэнд суулгасаар маш хямдхан зардлаар Хятадын худалдааны том хот болох Гуангжоуд авчрав. Анх удаа зорин ирж буй хүнээс нэмэлт төлбөр авдаггүй гэсэн болохоор хэдэн юань хэмнэсээр ирэв.
Галт тэрэгний буудал дээр Сүрлэг хэмээх өндөр ханхар залуу тосож авсан бөгөөд Каргоны дэргэд байрлах хоёр буудлыг танилцуулав. Бид ч хоёр буудлын өрөөнүүдийг орж үзсэний дараагаар хэдхэн хононо, дээрээс нь ахиухан бараа авъя гэсэн бодлоор хамгийн хямд буюу 150 юанийн 2 ортой өрөөнд гурав хонохоор буудлын төлбөрөө төлөв. Санасныг бодвол буудал маань энэ том хотод хямд мөн ганц хоёр захыг эс тооцвол 6 захын голд байрласан байгаа нь бараагаа цуглуулахад амар санагдав.
Өрөөндөө гар тээшээ оруулж тавьсаар Карготой танилцах мөн Монгол төлөөлөгчтэй уулзаж хөтөч авахаар тэдний оффиссд оров. Өөрийн ирсэн зорилго, сонирхож буй барааныхаа талаар хэлэхэд надад захуудын нэрс өгөхөөс гадна хүсвэл хөтөч авч болно, эсвэл та захаа заалгаад бидэнрүү таксинд суухдаа утсаар яриулах зэргээр туслуулж болох талаар хэлэв. Газар сайн мэдэхгүй, хэлгүй учир эхний өдөр хөтөч авахаар шийдсэн юм. Гэтэл олон Монгол худалдаачид ирсэн байсан тул хөтөч олдсонгүй. Бид ч сандран хэл мэдэхгүй учир заавал хөтөч авмаар байна хэмээн зогсов Каргоны гүйцэтгэх захирал өөрийн биеэр нэг өдөр тус болохоор шийдсэн нь ирсэн зочидод сэтгэл гарган үйлчилж буй шинж байлаа.
Хамгийн эхэнд бид өөрсдийн зорьсон хувцаснаас гадна манай найзын захисан сэлбэгийг худалдан авахаар шийдэж сэлбэгийн зах руу зорив. Сэлбэгийн зах дээр буутал Монголд үнэтэй олддог герман машины сэлбэг, хуучин машины сэлбэг, хятадын дотоодод үйлдвэрлэсэн экспортын сэлбэг олдоц ихтэй байв. Зах маань ч том учир 2-3 цаг явсны эцэст өөрсдийн хайсан сэлбэгийг олох нь тэр! Урд нь Эрээнээс бараа зөөсөн багагүй хугацааны наймааны туршлагатай учир үнэ ханш дээрээ өөрөө ярин хямдруулахаар шийдэж, тооны машин дохио зангаа гаргасаар ярьж өгөв!
Ингээд Эрээнээс авдаг үнээс 30 хувиар хямд авах болтол хамт хөтчөөр тусалж явсан захирал маань инээмсэглэсээр одоо би ярья гээд бүүр эрээний ханшнаас 50 хувиар нь авахаар болов. Би ч өөрийгөө голсон ч хамт явсан хүндээ баярласан юм.
2,3 дахь хоногуудад Хадаа, Тунгаа гээд хөтөчтэй явсан бөгөөд өөрсдийн санасан бараагаа олж хамгийн хямд үнээр авч чадсандаа сэтгэл хангалуун байв. Орой Карго дээрээ хүрэлцэн ирж бараагаа боолгох гэтэл олон худалдаачид бараагаа бэлдүүлж байсан тул багагүй хүлээх шаардлага гарсан нь тухайн каргоны хэр ачаалалтай ажиллаж буйг харууллаа. Хятадад нэг гэм нь хоол нь сэтгэлд нийцэхгүй, нас явсан бидэнд огт тохирохгүй байв. Энэ тухайгаа Хасаа гээд Үйлс компанийн ерөнхий менежерт хэлтэл “та бүхэн эрт хэлэхгүй яаваа энд Монгол хоол захиалгаар хийдэг шүү дээ тэр зарлалын самбарт байна гэв”. Бид ч баярлан Монгол гэр бүлийн хийж буй бууз, цуйван нийслэл салат оройн зоог болгон захиалав. Мөн сүүлийн өдөр төсвөөсөө хэтрүүлэн бараа худалдан авсан тул каргогоор бараагаа явуулах зардал дутсан ч Монголд очоод төлөх боломжтой мэдээд бас л баярлав.
Тэгээд Гуангжоуг орхин галт тэргээр гараад УБ хотдоо иртэл бараа маань очихтой зэрэгцээд 4 хоногт УБ хотод ирсэн нь Каргоны хурдыг бидэнд харуулж байв. Бид бараагаа задлан лангуун дээрээ өлгөтөл бусад лангуун дээр байдгаас огт өөр загвар чанартай бараанууд байсан тул хэд хэдэн төрлийн бараанууд маань хурдхан борлогдов. Тэгээд хэдхэн төрлийн бараа, размерын төлөө ахин Гуангжоу явах хүндрэлтэй байсан тул яах аргаа олохгүй хамт явсан хөтөч нартайгаа холбогдов.
Манай компаниар дамжуулан маш олон хүмүүс араасаа бараа худалдан авдаг та хамт явсан хөтөч дөө бараагаа захихад болно гэж хэлсэн юм. Ингээд Гуангжоу оролгүй бүтэн нэг улирал би бараагаар тасраагүй юм. Мөн дээрх компанийн хамт олон бидэнд дээр дурдсан мэдээнээс гадна олон талаар тусалж дэмжсэн, буруу зөрүү ойлголтын талаар бодит мэдээллийг надад хүргэж олон эрсдэлээс сэргийлж чадсан тул би ч гэсэн тэдний компанид баярласанаа илэрхийлэн мэдээлэл хүргэхээр шийдсэн юм.
Надтай адилхан газар мэдэхгүй, хэл мэдэхгүй эсвэл мэдээлэл багатай худалдаачид байгаа бол энэ компаниар үйлчлүүлээрэй гэж хэлэх байна. Мөн Гуангжоу хот маш том захууд лангуунууд тоо томшгүй олон байсан тул таныг олон хоногоор явахыг зөвлөж байна. Түүнчлэн тосож авсан Сүрлэг, Компанийн захирал Билигээ, Менежер Хасаа, Хөтөчөөр явсан Хадаа, Тунгаа, Монгол харилцаа хариуцсан менежерүүд гээд нийт Монгол, өвөр Монгол ажилчидтай тус хамт олонд баярласан талархаснаа илэрхийлье!
Холбогдох хаяг:
https://www.facebook.com/guangzhoukargo/
Вичат хаяг: uils_guangzhou
Утас: +8613168656809







Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

Арчаагүй юм англи хэлний дундаж мэдлэгтэй бхад л Guangdong-д асуудалгүй шүүдээ.
Орос хэлтэй бол Харбин яваад наймаа хийхэд болно.
Өмнөд хятадад халуун . ургац ихтэй учир мах үнэтэй хүмүүс нь ч мах бага хэрэглэдэг.
sayhan ochson saihan gazar baina lee. Hutuch avaaguiee zaalgaad yavahad bolchih yum bilee.
Ystoi hudlaa ym bnalee. Manai naiz edniid bvr itgeed baraa zahialdag baisan. Neg tonog tuhuurumj zahih gd 240000yuan shiljvvlsen uwurmongol hutuch ni awaad alga bolson. Haigaad oloogui oorsdoo ch toodgui ym baina lee. Araichdee l gesen. Ene vilsd itgeh hereggui ym baina lee shvv Mongolchuud mini.
Хүний газар бол эднийхээр учраа олчих юм байна лээ. Харин заримдаа ачаа 4 хоногт ирдэг ч заримдаа 6,7 хоноод байдаг.