“Малчны хотноос дэлхийн тайзнаа” хэмээн үнэлэгдэж, Авьяаслаг Монголчууд 2016 шоуны финалын шатанд шалгаран монголчууддаа танигдсан дуурийн дуучин Ж.Хишигбаттай цөөн хором ярилцлаа.
-Таныг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаа гэж сонслоо. Хэзээнээс энэ чуулгад ажиллах болов?
-“Авьяаслаг монголчууд” хэмээх дэлхийн хэмжээний том контентийг Монгол HD телевизийн залуучууд маань монголдоо нэвтрүүлээд амжилттай зохион байгуулсанд баяртай байдаг. Миний хувьд энэхүү тэмцээн уралдаанд амжилттай оролцож ард түмэндээ өөрийгөө тодорхой хэмжээгээр таниулж чадсан гэж боддог.
“Авьяаслаг монголчууд” шоуны дараа ажиллах, сурах гэх мэт олон сайхан саналууд надад ирсэн. Ингээд ойр дотныхонтойгоо зөвлөлдөж байгаад Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Мөрдоржийн нэрэмжит цэргийн гавьяаны Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллах урилыг хүлээж авах шийдвэрийг гаргасан. Миний хувьд багаасаа хил дээр өссөн. Энэ утгаараа хэрвээ дуучин болох юм бол заавал цэргийн хүн болох юм шүү гэж мөрөөддөг байсан. Үндсэндээ тэрхүү мөрөөдөл маань биелээд явж байна.
2017 оны тухайд надад маш өгөөжтэй, сайхан жил болж өнгөрлөө. Ард түмэндээ тодорхой хэмжээнд өөрийгөө таниулж, гадаад дотоодын ганц нэг уралдаан тэмцээнд сайхан амжилтыг үзүүллээ. Нэг үгээр хийморьтой, азтай байлаа.
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын удирдлагуудын маань зүгээс цаашдаа бүх дуучдаа гадаадын олон тэмцээн уралдаанд явуулах боломжоор хангана гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас амжилт гаргах эсэх нь зөвхөн надаас шалтгаална. Гадаадын дуурийн уралдаануудыг эхнээс нь судлаад явж байна.

-Уран бүтээлийнхээ сонин сайхнаас хуваалцахгүй юу? Сонсогчиддоо хэзээ өөрийн уран бүтээлээ толилуулах гэж байна?
-Энэ жилийн тухайд олон тэмцээн уралдаанд орсон гэхээсээ илүүтэйгээр маш олон сайхан уран бүтээлүүд дээр ажиллаа. Гэхдээ хараахан бүтээлүүдээ нийтэд сонсгоогүй байна. Уран бүтээлээ хүмүүст системтэйгээр цацъя гэж бодож байна. Нууц задлахад 21 шинэ уран бүтээл төрсөн байгаа.
2018 ондоо маш том төлөвлөгөө боловсруулсны үндсэн дээр хэн ч сонсоогүй 21 бүтээлээрээ ард түмэндээ ая дуугаа өргөж, том хэмжээний тоглолт тавихаар төлөвлсөн байгаа. Тоглолтынхоо бэлтгэл ажлыг он гаргаад эхлүүлнэ.
Санаа зөв бол заяа зөв гэдэг. Урлаг гэдэг ариун сайхан сүм дотор өөрт оногдсон авьяасаа зөв ашиглаж, ард түмэндээ хайрлагдсан уран бүтээлч байхын төлөө хичээж явна.
-Дуурийн урлагийг нилээдгүй хүнд хөдөлмөрт тооцдог юм билээ. Чухам юугаараа хүнд хүчир хэмээн яригддаг юм бол. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Аливаа авьяасыг бурхан өгдөг гэж би боддог. Дуурийн дуучин хүн гэдэг бол маш их зүйлээрээ бусдаас ялгаатай байдаг. Оюуны болоод биеийн хүчний маш их хөдөлмөр хийдэг. Тэр нь мэдээж барилдаж, ноцолдох биш л дээ. Нойр хоол, сэтгэлзүй гэх мэт бүх зүйлээ бэлдэж байж хүчтэй чанга хоолой гаргаж үзэгч, сонсогчдод уран сайхны мэдрэмжийг өгдөг урлаг.
Нэг ийм харьцуулалт байдаг. Дуурийн дуучин хүн хоёр цаг дуурь дуулахад газрын доор найман цаг ажилласан уурхайчинтай адилхан энерцийг шатаадаг тухай. Энэ бол үнэн. Дуучин болгон дуурь дуулдаггүй. Дуурь бол зөвхөн байгалиасаа өгөгдсөн чанга хоолойтой хүмүүсийн л дуулдаг ажил. Би ч бас дуурийн дуулаач мэргэжлээрээ бахархаж явдаг. Яагаад мэргэжлээрээ гэж ярьж байна вэ гэхээр 2016 онд Хөгжим бүжгийн коллежийг энэ чиглэлээр төгссөн учраас би өөрийгөө мэргэжлийн дуучин хүн гэж хэлнэ.

-Дуурийн урлагийн дуучид маань сүүлийн жилүүдэд дэлхийд томоохон амжилтуудыг гаргаж байна. Энэ салбараас залуу уран бүтээлчийнхээ хувьд хэнийг илүүтэй үлгэрлэн дууриахыг хичээдэг вэ?
-Манай монголчууд дуурийн урлагт маш сайхан амжилт үзүүлээд явж байгаа. Миний хувьд энэ хэдийнхээ үргэлжлэл байхын төлөө хөдөлмөрлөж явна.
Монголын дуурийн урлагийг дэлхий тэр чигтээ үнэлдэг болсон юм билээ. Учир нь би япон улсад явж байгаад нэгэн дуурийн дуучинтай уулзах завшаан тохиосон. Тэгэхэд тэр хүн, “Танай монголчууд маш сайхан хүчирхэг дуучидтай. Гуравхан сая хүн амтай гэхэд 300, 400 сая хүн амтай улс орнуудаас давсан авьяастай байж чаддаг сонин ард түмэн. Монголчууд бол энэ утгаараа байгалийн өгөгдөлтэй хүмүүс” гэж ярьж байхыг нь сонсоход их сайхан санагдаж байсан.
Дуурийн урлагийн салбараас үлгэр дууриалал авах маш олон дуучид шинээр гарч ирж байна. Дандаа сайхан залуучууд байна. Жишээлбэл, МУГЖ, Чингис хаан одонт Ариунбаатар байна. Энэ хүн бол “Чи дуурь дуул” гээд бурхан цаанаас нь авьяасыг нь өгчихсөн тийм том өгөгдөлтэй дуучин. Техник, ур чадварын хувьд МУГЖ Амартүвшин гэж гайхамшигтай баритон байна. Одоо европ руу гараад явчихсан байгаа. Анхбаяр, Бадрал гэх мэтээр нэрлээд байвал зөндөө хүмүүс байна. Миний хувьд энэ хэд шигээ хөдөлмөрлөж, нэр алдраа гарган дуурийн тавцанд өндөлзөхийг хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа
Р.Улам-Оргих

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
