Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн дүнд дутагдалтай байгаа 51 мянган тонн тэжээлийг оруулж ирэн, малчдад түгээх юм. Нийтдээ 40 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээлийг 34 аж ахуйн нэгжээр дамжуулан орон нутагт хүргэх, борлуулах ажил өрнөж байна.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад “Чансаа ханхөхий холдинг” ХХК, “Миллхаус” ХХК , “Арованна” ХХК, “Жи Өү Ти Ти” ХХК-ны төлөөлөл байлаа. ХХААХҮ-ийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан эдгээр 4 аж ахуй нэгж нь Төв аймгийн 27 сумын малчдад өвс, тэжээлийг хүргэх юм. Малчдад өвс тэжээл хүргэх төрийн ажлыг хариуцлагатай, шуурхай гүйцэтгэх хэрэгтэй байна. Ялангуяа малчдын гарт очих өвс, тэжээл чанартай, “Бодлогын гэрээн”-д тусгасан хямд үнээр худалдаалагдах ёстой гэсэн чиглэлийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өглөө.
“Өвөл, хаврыг өнтэй давъя” аянд шалгарсан аж ахуй нэгжүүд ХХААХҮ-ийн яамтай хэлцэл хийж байгуулсан “Бодлогын гэрээ”-ний дагуу өөрийн нийлүүлэхээр сонгосон аймаг, сумдад өвс, тэжээлийг хямд үнээр борлуулна. Дээрх аж ахуйн нэгжүүд борлуулах аймгаас хамааран тухайн аймгийн бүх суманд дунджаар нэг тонн хивгийг 334000-480000, хорголжин тэжээлийг 344000-517700, овьёосыг 400000-537700, арвайг 410000-440000 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна.
Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хэрэгжсэнээр өвс, тэжээл малчдын гарт хямд үнээр худалдаалагдах боломж бүрдсэн. Тухайлбал 25 кг хивэг 9800 орчим, 40 кг хорголжин 17200 орчим төгрөгөөр тус тус зарагдахаар байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 1947,8 тонн хивэг, 1324,1 тонн хорголжин, 21,2 тонн тэжээлийн бэлдмэл импортоор орж ирээд байна. Үүнээс ХХААХҮ-ийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан 9 аж ахуй нэгж нийтдээ 1248,2 тонн хивэг, 761,9 тонн хорголжин тэжээлийг импортоор оруулж ирэн Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн малчдад хүргэн, худалдаалах ажил өрнөж байгаа юм.
Малчид бэлэн мөнгөнөөс гадна “ноосны урамшууллын мөнгөөрөө” өвс, тэжээл сольж авах боломжтой
2017 оны ноосны урамшууллын урьдчилсан дүн мэдээ гарч, ХХААХҮ-ийн Сайдын тушаалын төсөл бэлэн болоод байна. 2017 онд Үндэсний үйлдвэрт 20111 кг хонь, тэмээний ноос тушаасан 86465 малчны мэдээлэл баталгаажиж, 22,4 тэрбум төгрөгийн урамшуулал авахаар болж байна.
Эдгээр баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумуудын мал эмнэлэг үржлийн тасагт илгээх бөгөөд МЭҮТ-ийн мэргэжилтнүүд Мал хамгаалах сангаас хүргүүлсэн баталгаажсан малчдын мэдээллийг үндэслэн тухайн малчинд тэжээлээр солих зөвшөөрлийг олгоно. Малчин нь малын тэжээлийг ноосны урамшууллын мөнгөөр солихыг хүссэн хүсэлтийг өөрийн гараар бөглөж, малчны тэмдэг дарж баталгаажуулан, компаний холбогдох ажилтанд хүлээлгэж өгнө.
Тухайн компани малын тэжээлээ ноосны урамшууллаар сольж авахыг зөвшөөрсөн МЭҮТ-ийн зөвшөөрөл болон малчны өөрийн гараар бөглөсөн хүсэлтийн хамт хүлээн авч нэгтгэн, ноосны урамшууллын мөнгөнөөс компаний данс руу шилжүүлэн авах юм. Ийм зарчмаар малчид өвс, тэжээлээ бэлэн мөнгөнөөс гадна “ноосны урамшууллын мөнгөөрөө” сольж авах эрх үүсэх юм.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Bi jil bolgon l uls ovoljilt hundreltei aimag sumduudad tejeel ovs hirgelee gedeg nasaaraa mal mallaj bna lav irj ard tumend taraagdaj bhiig ni haraagui .Odoo tor zasag ajil bolgoj shilen bdlaar ene asuidliig shiidmeer bna .bas tsaana dandaa ashig honjoo haraad l heden hireeleld biznes hiigeed duusdag