Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам, Монголбанк, арилжааны банкуудын удирдлагууд гарын үсэг зурлаа.
Ийнхүү энэ сарын 16-наас эхлэн иргэд тэтгэврийнхээ 70 хүртэлх хувийг 12 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй авах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 381.8 мянган иргэн арилжааны 10 банкаар дамжуулан тэтгэвэр авч байна. Үүнээс 230.8 мянга нь нийт 680.9 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авчээ. Хаан болон Төрийн банк өнгөрсөн оны нэгдүгээр сараас 6 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож эхэлэн. Гэвч хугацаа хэт богино тул энэ төрлийн зээл авах боломжтой иргэд цөөн байгаа юм. Тиймээс Засгийн газраас тэтгэвэр авагчдын санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор зээлийн хүүг бууруулах эхний алхмыг хийж буйг ХНХ-ын сайд С.Чинзориг онцлов.
Тэрээр “Ер нь бол гадаад орнуудад иргэдийн орлогыг барьцаалж зээл олгохыг хуулиар хориглодог. Манай улсад бол тэтгэврийн зээл олгох бодит хэрэгцээ байгаа тул шууд зогсоох боломжгүй. Гэхдээ цаашдаа энэ төрлийн зохицуулалтыг хийх чиглэлд судалгаа явуулах болно” хэмээн ярив.
Санамж бичигт ХНХ-ын сайд С.Чинзориг, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, Хаан банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан нар гарын үсэг зурлаа.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
