Монголбанк нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой, онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан үнэт металлаар дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг ба 2018 оны “Нохой” жилийг угтан “Монгол Банхар” мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.
Монголбанк “Эрдэнэсийн сан”-гийн дурсгалын зоосны цуглуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор 1972 оноос эхлэн 12 жил, Монгол Улсын нэн ховор амьтад, олимпын тамирчид, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн гэх мэт олон цуврал сэдвүүдээр дурсгалын алт, мөнгө, зэс зооснуудыг үйлдвэрлэж байна. Тэгвэл 2017 оноос Монгол Улсад нэн ховордож байгаа амьтдыг хамгаалах, олон улсад таниулан сурталчлах зорилгоор “Говийн баавгай” зоосыг санаачлан гаргасан билээ.
Дэлхийн улс орнууд түүх, соёл, түүхэн хүмүүс, дурсгалт газар, онцгой содон үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоосыг үйлдвэрлэн бэлгэ дурсгал, соёлын зах зээлд нийлүүлдэг. Сэдвийн хувьд улс бүр харилцан адилгүй. Жишээ нь: Австри Улс нь түүхт ой, алдартай хүмүүс, шинэ жил зэрэг сэдвийн хүрээнд зоос гаргадаг ба Европын холбооны орнуудын жил бүр гаргадаг 2 Еврогийн дурсгалын зоосыг цутгадаг. Алт, мөнгөн зоосыг жилд 30-50 мянган ширхэг, зэс зоосыг 150-200 мянган ширхэг үйлдвэрлэдэг байна. АНУ нь Хүний эрх, эрх чөлөө, түүхэн хүмүүс, цэрэг дайны болон хүүхдийн эрхийг хамгаалах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамардаг ба жилд дунджаар 700 мянган ширхэг дурсгалын зоосыг үйлдвэрлэдэг. Тэгвэл Япон улс газар хөдлөлт, байгаль, далайн амьтад, алдартай хүмүүс, онцгой содон үйл явдлыг тохиолдуулан жилд 40 гаран мянган ширхэг зоос үйлдвэрлэдэг байна.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
