Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын БНСУ дахь Бодлогын төвийн дарга ноён Ёнг Жу Ли болон тус төвийн төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тус төвийнхөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газартай хамтран “Олон улсын татварын орчин үеийн чиг хандлага: Минимум стандарт” сэдэвт гурван өдрийн сургалтыг өнөөдөр эхлүүллээ.
Сургалтын үйл ажиллагааны нээлтэд Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын БНСУ дахь Бодлогын төвийн дарга ноён Ёнг Жу Ли, Мюнг Сү Чой, эксперт Жаемок Ли, Сае Ха Ли, Сүжин Ли зэрэг албаны төлөөлөгчид, ТЕГ-аас Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхжавхлан нар оролцлоо.
Энэ үеэр ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй сургалтад оролцогчид болон зохион байгуулагчид, зочид төлөөлөгчдөд хандан үг хэлж, амжилт хүслээ. Тэрбээр “Монголын татварын алба Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай 1993 оноос хамтран ажиллах суурийг тавьж, 1999 оноос БНСУ дахь Бодлогын төвөөс зохион байгуулдаг сургалтуудад хамрагдсаар ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд явуулсан сургалтуудын ач холбогдлыг Монголын татварын алба өндрөөр үнэлж ирсэн бөгөөд орчин үеийн татварын тогтолцоо болон татварын албаны ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийлье. Мөн энэ удаагийн сургалтын үеэр хоёр байгууллага татварын тогтолцооны үр ашгийг сайжруулах, үр дүнг бодитой болгох, хоёр байгууллагын хүмүүсийн мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа улам батжуулахаар болж байгаад баяртай байна. Ингээд сургалтдаа идэвх санаачилгатай оролцож, сурч мэдсэнээ татварын шинэ хуулиудыг дагаж гарах дүрэм журам, заавар аргачлалын төслүүдэд тусгуулахад санал санаачилга гаргаж ажиллахыг хүсье” хэмээлээ. Сургалтад ТЕГ болон Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчид хамрагдаж байна.
Үүнээс гадна Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын БНСУ дахь Бодлогын төвийн болон Татварын ерөнхий газрын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, солилцох үйл ажиллагаа боллоо. Өмнө нь Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын БНСУ дахь Бодлогын төв, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газар хамтран 2010, 2015 онуудад “Олон улсын татвар”, 2017 онд “Олон улсын татварын орчин үеийн чиг хандлага” зэрэг сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, хамтран ажиллаж байсан юм. Монгол Улс Татварын суурийг багасгаж, ашгийг зувчуулахын эсрэг багц ажлыг хэрэгжүүлэх Inclusive Framework on BEPS байгууллагад 2018 оны нэгдүгээр сард элссэнээр хэрэгжүүлэх ёстой 15 стандартаас минимум дөрвөн стандартыг заавал хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд байгаа цаг хугацаанд энэхүү сургалт зохион байгуулагдаж байна.
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
Э.Энхцэцэг
Гэрэл зургийг Н.Галбадрах П.Батзаяа

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
