Монгол Улсын ууган, бас хамгийн баялаг сан хөмрөгтэй музей бол Богд хааны ордон музей юм. Монголын сүүлчийн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрладаг. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм.
Энэ музей 8600 гаруй үзмэртэй. Жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг юм байна. БСШУСЯ-нд харьяалагддаг.
Тэгвэл тус музейн захирал О.Мэндсайханыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр чөлөөлжээ.
О.Мэндсайхан нь МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн. Түүхийн шинжлэх ухааны докторант. Тэрээр 2010 оноос хойш Богд хааны ордон музейн захирлаар ажиллаж байгаа юм.
О.Мэндсайхан ажиллах хугацаандаа Богд хааны ордон музейг дэлхийн жишигт хүргэхээр ихээхэн ажлыг амжуулсан хэмээн салбарынхан нь дүгнэдэг юм. Гадаад харилцааг чамгүй өргөжүүлсэн. Богд хааны ордон музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр нэлээд ажлыг хийсэн. Тухайлбал, Богд хааны ордон музейд “Тууль хайлах” өргөө байгуулсан. Энэхүү найман ханатай их цагаан өргөөндөө театрчилсан бус уламжлалт тууль хайлах зан үйлийн ёс уламжлалыг чанд баримталсан, язгуурлаг шинж байдлыг нь илүүтэй харуулах тал дээр анхаарал хандуулсан байгаа юм. Мөн туулийг тусгайлсан өдөр бүрэн хэмжээгээр хайлдагаараа илүү онцлогтой.
Энэ нь дээр хэлсэн аялал жуулчлалаас гадна гадаад дотоодын эрдэмтэн судлаачдад судалгааны хэрэглэгдэхүүн болж үлдэж байгаа том ач холбогдолтой хэмээн эрдэмтэд үнэлдэг юм.
О.Мэндсайханы хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд чамгүй хүч заран ажиллаж байж Богдын музейн газрыг бүрэн бүтнээр нь авч үлдсэн гэдгийг бас салбарынхан нь ярьдаг юм билээ.
Харин О.Мэндсайханы оронд Богд хааны ордон музейн захирлаар “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатарыг томилсон байна.
Ц.Эрдэнэбаатар 2016 онд “Болор цом-33” наадамд “Суурин иргэншлийн цаг” шүлэг уншиж “Болор цом”-ын эзэн болж байжээ. Тэрээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Зоргол хайрхан уулын өвөр бэл “Хуучин уурхай”-н дэвсэгт 1981 онд мэндэлжээ. Нутагтаа бага, дунд сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш, утга зохиолын ажилтан мэргэжилтэй. Утга зохиолын магистр цол зэрэгтэй.
Яруу найргийн “Нялх зүүд”/2006/түүвэр, “Шөнийн солонго” СО хэвлүүлж уншигчдын хүртээл болгожээ. Түүний бүтээлүүд 2004 оноос хойш уран зохиолын олон ном товхимол, СD-нд багтсан байна. Түүний шүлгийг нь бичсэн “Би монгол” тэргүүтэй 40-өөд зохиолын дуу эх орондоо хийгээд Өмнөд Монголд дуулагдан зарим нь хит болжээ.
Тэрээр яруу найргийн шилдэг бүтээлээрээ шилдэг залуу зохиолчид олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал /2009/, Төв аймгийн “Хүндэт тэмдэг” /2011/, МЗЭ-ийн нэрэмжит шагнал /2013/-уудыг тус тус хүртжээ.
Утга зохиол, яруу найргийнхаа хүрээнд УИХ-ын гишүүн яруу найрагч Ж.Мөнхбаттай найзууд юм байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
