Сүүлийн үеийн ЖДҮ-ийг эрхлэх сантай холбогдон дэлгэгдсэн нийгмийг доргиосон мөнгөний луйвар яригдаж байна. Үүний хамт улсын төсөв, татварын тухай асуудлууд хөндөгдөж байгаа юм. Энэ бол зүйн хэрэг. Гэхдээ олон нийтийн дунд өрнөж буй төсөв, татвартай холбоотой зарим нэг ташаа ойлголтын талаар салбарын мэргэжилтэний хувьд зөв ойлголт өгөх нь чухал гэж бодож байна.
Та бидний олонх нь зөвхөн цалингаасаа төлж буй орлогын татварыг л “энэ бол татвар” гэж мэддэг хэрнээ бусад бүх татварыг ч бид мөн адил төлж яваагаа мартчихдаг нь харамсалтай.
Ингээд татвар, төсвийн тухай ерөнхий ойлголтыг энгийнээр тайлбарлая. Монгол Улсын нийт иргэдийн өмч болох байгалийн баялгаа зарж борлуулсанаас олсон орлого, түүнийгээ ашиглуулсны төлөө хүлээн авч буй төлбөр, бүх төрлийн татвар, бүх төрлийн хураамж, шимтгэлийн орлогыг нийтэд нь улсын төсөв буюу нийтийн мөнгө юм.
Татварыг хэн төлдөг вэ гэхээр бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж байгаа хүн бүр төлнө. Нялх нярайгаасаа авхуулаад цалин орлогогүй оюутан сурагчид, өндөр настны тэтгэвэр авагчид, нийгмийн халамж хүртэгсэд, албан хаагчид, бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хөлсний ажилчид, дарга, цэрэг бүгдээрээ татвар төлөгч юм. Төлж байгаа татварын хэмжээ их үү, бага уу гэж ярихаас биш татвар төлдөг, төлдөггүй хүн гэсэн ойлголт байхгүй. Толгойтой бүхэн татвар төлдөг гэсэн үг. Татвар төлөх нь үнэн, үхэх нь үнэн гэж ярьдаг нь ийм учиртай.
Татваргүй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, орлого гэж байхгүй ээ. Тэр бүү хэл татвар төлсөн мөнгөнийхөө үнэ цэнийн бууралтын нөхөөсөнд нь хүртэл татвар суутгачихдаг Төрийн нэр барьж сувдаг шийдвэр гаргах хүмүүсийг сонгочихдог хөөрхийлэлтэй улс орны иргэд билээ бид. Гэтэл бидний ихэнх нь татвар төлөгч гэдгээ мэддэггүй, бүр татвар төлдөггүй гэсэн ойлголттой явах нь олонтоо.
Бидний худалдан авч буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэнд аль хэдийнэ бүх татвар орсон байдаг гэдгийг хүн бүхэн тэр бүр мэддэггүй байна. Тэгэхээр үнэ юунаас бүрддэг вэ гэсэн асуулт гарч ирж байна. Үнэ нь тухайн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход гарсан бүх зардал + бүх төрлийн татварын зардал + ашгаас бүрдэнэ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр зөвхөн том, жижиг компаниуд улсын төсвийг бүрдүүлээд байгаа юм огтхон ч биш. Тэд эцсийн хэрэглэгчээс авсан татвараа цуглуулаад, улсын төсөвт шилжүүлж байгаа хэрэг. Үүнийг хүн бүр толгойдоо хийгээд авах нь чухал байна.
Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч, санхүүгийн хараат бус зөвлөх
Ц.БАТБИЛЭГ

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
