Татварын хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр ТЕГ-ын Татварын орлогын газрын даргын баталсан “Татварын хуулийг хэрэгжүүлэгч жишиг худалдааны төв” ажлын хүрээнд Дүнжингарав худалдааны төвийг “Жишиг төв” болгон ажилуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал, “Гэрэгэ системс” ХХК-ий гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, Голомт банкны ezpay брендийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал:
НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу төвлөрсөн зах, худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээдийг төлбөрийн баримтын нэгдсэн системд холбох ажлуудыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Дүнжингарав худалдааны төвийг НӨАТ-ын болон Нийслэл хотын албан татварын хуулийг хэрэгжүүлэгч “Жишиг төв” болгох ажил өнөөдрөөс эхэлж байна. 2018 онд НӨАТ-ын төрлөөр төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ урьдчилсан байдлаар 730 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн жилийхтэй харьцуулбал 100 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Өнөөдөр И-баримтаа бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авах, азтан болох нь бидний амьдралын нэгэн хэмнэл болжээ. 2017 онд НӨАТ-ын буцаан олголтонд 35,5 тэрбум төгрөгийг өгч байсан бол 2018 оны урьдчилсан байдлаар 78,1 тэрбум төгрөгийг олгохоор байна. Ийнхүү иргэдийн идэвх сэргэж, баримт олгодог байгууллагуудыг сонгон үйлчлүүлж байгаа хэдий ч хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байна. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгжийн идэвхи, оролцоо хамгийн чухал. Дүнжингарав худалдааны төв жишиг төв болсноор иргэд ая тухтай газраар үйлчлүүлж, НӨАТ-ын баримтаа авах бүрэн боломжтой болж байна. Цаашид олон зах, худалдааны төвд энэхүү жишгийг нэвтрүүлнэ.
Татварын ахлах улсын байцаагч В.Баяраа
Өмнө нь зах худалдааны төвүүдэд И-баримт олгох шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсан. Тиймээс бид Дүнжингарав худалдааны төвийг “Жишиг худалдааны төв”-өөр сонгон ажиллуулж байна. Тус худалдааны төв нь нийт 1000 гаруй худалдаа үйлчилгээний цэгтэй бөгөөд 2018 оны 12 дугаар сар 14 өдрийн байдлаар 35 ААН, 385 иргэн нийт 1051 худалдаа үйлчилгээний цэгийг бүртгээд байна. Удирдамжийн хүрээнд Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Голомт банк ХХК, Гэрэгэ системс ХХК зэрэг байгууллагатай хамтран дээрх иргэн, ААН-ийг системд холбох, баримт олгуулах ажлыг энэ сарын 08-наас 2019 оны 01 дүгээр сарын 31-нийг дуустал хугацаанд хийнэ.
Иргэдийн хувьд аж ахуй нэгжүүдээс баримтаа нэхэж, шаардаж авах хэрэгтэй. Тэгснээр тус баримтаараа сугалаанд оролцох, буцаан олголтоо авах боломжтой болно. Улсын хэмжээнд 2017 онд 150 мянган иргэн НӨАТ-ын сугалааны азтан болсон. Эдгээр хүмүүсийн 129 мянга нь Улаанбаатар хотын иргэн. Энэ хонжворт 5 тэрбум 783 сая төгрөгийг өгсөн. Харин 2018 оны эхний 10 сарын байдлаар 197 мянган хүн азтан болж, 15 тэрбум 250 сая төгрөгийг төлөөд байна. Буцаан олголтын хувьд 2016 онд 35 тэрбум төгрөг, 2017 онд 77 тэрбум төгрөгийг буцаан олголт хийсэн. Эдгээр тоон үзүүлэлтүүдээс харахад И-Баримтыг шивж байгаа аж ахуй нэгж, сугалаанд орж байгаа хүмүүсийн идэвхи нэмэгдсэн байгаа нь харагдаж байна. Зарим ААН ПОС-ын машиныг үнэтэй тул авах боломжгүй гэх хариултыг өгдөг. Тэгвэл “Гэрэгэ” аппликейшин, Голомт банкны уян хатан төлбөрийн нөхцөлтэй ПОС-ын машиныг ашиглах боломжтойг хэлмээр байна.
“Гэрэгэ системс” ХХК-ий гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат:
Төр оршихуйн утга учир болсон татварын албаны ажил гэдэг бол их нүсэр. Тиймээс энэ хариуцлагатай ажилд биднийг дэмжиж, хамтран ажилласан ТЕГ болон Нийслэлийн татварын газарт талархал илэрхийлье. “Гэрэгэ” аппликейшиныг өнөөдөр бид үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Одоогийн байдлаар хоёр аппликейшин хэрэглээнд нэвтэрсэн. Нэг нь иргэдэд зориулсан бол нөгөө нь худалдаа эрхлэгчдэд зориулагдсан. Эдгээр аппликейшины тусламжтайгаар НӨАТ-ын баримтыг шилжүүлэх, шивэх боломжтой. Тус апплейкишин нь иргэний үнэмлэхээр таньж, НӨАТ-ын санруу нь бичилтийг хийх юм. Иргэдийн хувьд утсан дээрээ программаа татаж суулгаснаар заавал татварын газарлуу очих шаардлагагүй болох юм.
Өдөрлөгийн үеэр Нийслэлийн татварын газрын НӨАТ-ын ажлын баг, Татвар төлөгчтэй харилцах хэлтэс болон БЗД-ийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар татвар төлөгчдийн ажлын байранд сурталчилгаа зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллах юм.
ШУУД ҮЗЭХ:
















Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
