Хөнгөн үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд Монголын Оёдлын Салбарын Мэргэжлийн Нэгдсэн Холбоо (ОСМНХ)-оос санаачлан “Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019” экспог 03-р сарын 25-31 хүртэл Говь үйлдвэрийн замын эсрэг талд Монгол экспо төвд зохион байгуулж байна. Энэ жилийг Засгийн газраас “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдон тус экспог ХХААХҮЯ дэмжин ажиллаж байна.
Экспоны үеэр загварын шоу, ажлын бэлэн хувцасны хямдралтай худалдаа, захиалгын гэрээ байгуулах боломжтой бөгөөд 20 орчим ажлын хувцас үйлдвэрлэгч, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан борлуулдаг компаниуд нэг дор цугларсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2017 онд “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн төвшин, гарц шийдэл” зөвлөгөөнөөс үүдэн тус салбарт үйл ажиллагаа явуулж буй олон холбоо төрийн бус байгууллагууд салбарын тулгамдсан асуудлаа тодорхойлон нэгдмэл, байнгын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр 2018 онд Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоог байгуулан идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
