Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор 2019 ОНЫГ “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжилтийг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалахыг үүрэг болгосон.
Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27ны өдрийн хуралдаанаар дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож, худалдан авах бодлогыг Засгийн газар баримтлахаар тогтсон.
Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Үндэсний үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт” үзэсгэлэнг 2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн.
Тус яам Засгийн газраас үүрэг болгосны дагуу төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж 2019 оны 4 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл – 2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.
Үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай нүүр тулан уулзуулах, дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний биелэлтийг танилцуулах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ хэрхэн стандартын тохирлын гэрчилгээг авах, төрийн худалдан авах ажиллагаа, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох, тендерт оролцогчдод тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө мэдээллээр хангахаас гадна нэг талаас үндэсний үйлдвэрлэгчид төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх, нөгөө талаас төрийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллийг нийтэд ил тод байршуулна. Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 төрийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
