Нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт зохион байгууллаа. Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгах, зарим бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох, мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр материалын төрлийг тогтоох зэрэг ажлууд хийгдэж байна.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар болон төлбөр төлсөн иргэд Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу барьж агнахаар заасан байдаг. Тус зөвшөөрлийг аваагүй худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу агнасан, барьсантай адилтган үзэж Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн төлүүлж Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх хуулийн зохицуулалт мөрдөгддөг. Байгалийн ургамлын тухай хуульд ч дээрх төрлийн зохицуулалт бий. Албан ёсны зөвшөөрөлгүйгээр зэрлэг амьтдын эд эрхтэн болон нэн ховор ургамлыг хөдөө орон нутгаас тээвэрлэн ирж, борлуулах явдал байсаар байгаа тул Нийслэлийн Байгаль орчны газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран зэрлэг амьтны гаралтай түүхий эд буюу арьс, шир, эд эрхтэн болон ховор ургамлын хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжид заасны дагуу анхааруулга, зөвлөмжийг 2018 оноос эхлэн гадаадын жуулчид олноор үйлчлүүлдэг худалдааны төв, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд удаа дараа өгч байгаа боловч уг зөрчил арилахгүй байна.
Хүний буруутай үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөө жилээс жилд нэмэгдсээр байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) 1970-2012 оны хоорондох судалгаанаас үзэхэд унаган байгалийн доройтол 2012 оны байдлаар 58% байгаа бөгөөд байгаль хамгаалах чиглэлээр бодит алхам, тууштай бодлого баримталж ажиллахгүй бол 2020 он гэхэд 67%-д хүрэх эрсдэлтэй. Хүрээлэн буй орчны доройтлын олон шалтгааны нэг нь зэрлэг амьтан, ургамлын хууль бус агнуур, худалдаа, хэт ашиглалт байдаг тул нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авч эрэлт үүсгэхгүй байх, худалдан борлуулах, хил дамжуулан худалдах гэж буй тохиолдолд Мөрдөн байцаах албаны 9717-7000, Нийслэлийн Байгаль орчны газрын 318003 утсанд мэдээлж байхыг иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
