Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн гуравдугаар үе шат 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Төслийн Удирдах хорооны анхдугаар хурлыг 04 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга, Удирдах хорооны дарга Ц.Болончулуунаар удирдуулан зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хуралд Германы талаас Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХХААЯ), ГФА Консалтинг групп, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн төлөөлөгчид, ХБНГУ-ын Элчин сайдын яамны мэргэжилтэн, Монголын талаас ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн төлөөлөгчид, ХААИС-ийн удирдлага оролцлоо.
ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга, Удирдах хорооны дарга Ц.Болорчулуун Үр сорт, үрийн аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь эрсдэлийн менежмент, тогтвортой хөрс ашиглалт гэсэн сэдвийн хүрээнд ажиллаж буй төслийн ач холбогдлыг цохон тэмдэглэж яамны зүгээс төслийн ажлыг цаашид ч мөн дэмжин, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. ХХААЯ-ны төлөөлөгч хатагтай Н. Конле оролцогчдод тус хуралд хүрэлцэн ирсэнд баяр хүргэж, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэндчилгээг дамжуулж, өнгөрсөн хоёрдугаар үе шатны хэрэгжилт сайн байсан, гуравдугаар үе шатыг хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Төслийн удирдагч Др. А.Катер төслийн хоёрдугаар үе шатны сүүлийн 1 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэх концепц, 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Төслийн мэргэжилтэн Др. Б.Эрдэнэболор “Суурь судалгаа”-ны үр дүнг танилцуулж, нийт танилцуулгуудын дараагаар оролцогчид асуулт асууж, харилцан санал солилцож, хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг ГФА Консалтинг Групп ХХК-ийн төслийн менежер А.Шмидт удирдан явуулсан бөгөөд оролцогчид асуултдаа хариулт авч, хэлсэн саналуудыг үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгахаар тогтлоо.
Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан төслийн зарим үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулахаар боллоо. Ийнхүү Удирдах хорооны хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
