Оны эхэнд 29.7 сая эх мал тооллогдсон. Үүнээс 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна. 5 дугаар сарын 02-ны байдлаар оны эхний нийт эх малын 62.2 хувь буюу 18 сая 488.5 мянган хээлтэгч төллөж, 18 сая 100.9 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.5 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгууд 60-иас дээш хувьтай байна.
Том малын зүй бусын хорогдол 441.8 мянга болж оны эхний нийт малын 0.66 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.
Цаг агаар, ургамлын ургалтын байдал
4 дүгээр сарын сүүлийн 10 хоногт хур тунадас ихэнх нутгаар 0.0-6.5 мм, Өвөрхангайн Хайрхандулаан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дундговийн Адаацаг, Мандалговь, Дэрэн, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдад 10.1-15.7мм, Архангайн Өлзийт, Дундговийн Хулд сумдад 21.8-26.3 мм орсон. Харин Ховд, Увс, Говь-Алтайн ихэнх, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар ороогүй буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 60 гаруй хувьд дунджаас бага, 40 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон байна.
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 90 орчим хувьд цухуйсан буюу ургамлын ургалтын байдал Булган, Дархан-Уул, Дорнод, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим нутгаар сайн буюу ургалт хэвийн явагдаж байна. Увс, Сэлэнгийн ихэнх, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Сүхбаатарын зарим, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан, ургалт удааширч гандах төлөвтэй, үзүүрээсээ шарласан. Баян-Өлгий, Ховд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговь, Дундговийн ихэнх, Увс, Хөвсгөл, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан.
5 сарын 4–8–ны цаг агаарын урьдчилсан мэдээ
4-5-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
