Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгчдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтыг ТЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал нээж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байдаг том татвар төлөгчдөдөө талархал илэрхийлээд татварын хуулийн шинэчлэл аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал үүсгэж байгаа талаар танилцууллаа. 2020 оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуулиар эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтанд хамруулахгүй, татварын өр төлөх хугацаа 2 сар байсныг 24 сар болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байсныг 4 жил болгосон зэрэг татвар төлөгчийн эрх ашиг хамгаалагдаж байгааг онцлов. Мөн хуулийн шинэчлэлээр олон улсын татварын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагааны удирдлагыг Монгол улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуй нэгжийн татварын харилцаа /CFC rule/, алба татвар ногдох орлогоос хасаж тооцох хүүгийн зардал /interest deductions/, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм GAAR-ийг хэрэгжүүлэх, үндэстэн дамнасан групп нь үнэ шилжилтийн улс бүрээр тайланг гаргадаг болох зэрэг шинэчлэлтүүдийг топ татвар төлөгчдийн төлөөлөл сонирхож хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох журам боловсруулах, хэлэлцүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Мөн хуулийн шинэчлэлийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Татварын ерөнхий газраас гүйцэтгэж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийн товч танилцуулгыг хийлээ.
Татварын хуулийн хэрэгжилтийг хангахад аж ахуйн нэгжийг гол төлөөлөн харилцдаг санхүү хариуцсан захирал, нягтлан бодогчдийг урьж, хуулийн шинэчлэл болон цахим татварын системийн шинэчлэлийн хүрээнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг ярилцаж, санал солилцож байгаагаараа энэ удаагийн уулзалт онцлогтой боллоо.
Уулзалтанд “Эрдэнэс таван толгой” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг, “Монголын алт МАК” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Сайнжаргал, “Энержи ресурс” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Болормаа, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Эрдэнэсувд, “ХААН банк” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Р.Мөнхтуяа “Ачит ихт” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Юмин, “АПУ” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Баярмаа, “Цайртминерал” ХХК-ийн Төлөөлөгчийн газрын захирал Г.Оюунгэрэл, “Тийс монгол” ХХК-ийн нягтлан бодогч н.Энхжаргал, “Номинтав трейд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал А.Норсмаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК”-ийн Төлөөлөгчийн газрын эдийн засагч, нягтлан бодогч Б.Хүрэлбаатар нар хүрэлцэн ирэв.
Харин ТЕГ-аас Төрийн захиргааны удирдлагын дарга Л.Нэргүй, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Энхжавхлан, Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Б.Болдбаатар, Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, Улсын төсөв орлого хяналтын газрын дарга Н.Бямбаа, ТУНС төслийн зөвлөх Д.Хүрэлчулуун, Х.Батбаяр нар байлцаж, ирсэн зочидтой чөлөөт ярилцлага хийв.
Үйл ажиллагааны төгсгөлд ТЕГ-ын дарга Б.Заяабал хүрэлцэн ирсэн ТОП татвар төлөгчдөд “Талархал” гардуулав.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК”-ийн Төлөөлөгчийн газрын эдийн засагч, нягтлан бодогч Б.Хүрэлбаатар
“Монголын алт МАК” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Сайнжаргал
“Энержи ресурс” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Болормаа
“Тийс монгол” ХХК-ийн захирал Марк Бейли
“Цайртминерал” ХХК-ийн Төлөөлөгчийн газрын захирал Г.Оюунгэрэл
“Ачит ихт” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Юмин
“Номинтав трейд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал А.Норсмаа
“ХААН банк” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Р.Мөнхтуяа
“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Эрдэнэсувд
“АПУ” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Баярмаа
“Эрдэнэс таван толгой” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг











Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
