-Монгол Улсдаа зургаан хэлээр гүнзгийрсэн цорын ганц сургууль-
Төв азийн цээжинд орших уудам цэлгэр Монгол Улс техник технологийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж, аливаа шинэ технологи, ноу хауг нэвтрүүлэн дэлгэрүүлсээр байгаа. Монгол Улсын хойч үе болсон хүүхэд залуус эх орон төрөлх нутгийнхаа хөгжлийн түүчээ билээ. Маргаашийн ирээдүйгээ гэрэлтэй байлгахын тулд тэднийг эрдэм мэдлэгтэй, дэлхийн Монгол болгон өсгөн хүмүүжүүлэх ажил өнөөдрөөс эхэлнэ. Ирээдүй рүү тэмүүлэн алхах тэдэнд эрдэм мэдлэг олгосноор хаана ч итгэл төгс алхаж, Монгол гэдэг нэрийг дэлхий дахинд алдаршуулж чадах юм. Энэ нь л зорилгын төлөө улсдаа зургаан хэлээр гүнзгийрсэн Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургуулийн хамт олон зүтгэж байгаа билээ.
Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургууль нь 1957-1958 онд анхны хичээлийн жилээ эхлүүлжээ. Тухайн үед 19 бүлэг бүхий 560 гаруй сурагчид, 20 гаруй багштайгаар өрхөө татаж, үүдээ нээснээс хойш өнөөг хүртэл ирээдүйн боловсрол мэдлэгтэй, чадварлаг бүтээлч иргэнийг бэлтгэсээр байгаа. Өдгөө тус сургууль 3400 сурагч, 160 багш, ажилчинтай үйл ажиллагаагаа явуулан 60 дахь жилтэйгээ золгож байна.
Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэсэн тодотголтой явдаг лаборатори 23-р сургууль нь улс орны ирээдүй болсон сурагчиддаа орос, англи, япон, хятад, солонгос, герман гэсэн зургаан хэлийг улс орны алтан жолоог ирээдүйд атгах, хөгжлийг түүчээлэх эзэддээ зааж сурган, эзэмшүүлж байгаа. Тиймээс ч Монгол Улсдаа зургаан хэлээр гүнзгийрсэн ганц сургууль болох лаборатори 23 дугаар сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оны долдугаар сарын 5-нд “Алтан гадас” одонгоор шагнасан билээ.

Энэ улсыг ирээдүйд өргөж, хөгжүүлэн, дэлхийн тавцанд гаргах өнөөгийн хүүхэд сурагчдаа оюунлаг, хэнээс ч дутахгүй мэдлэгтэй, чадварлаг болгохын төлөө 23-р сургуулийн хамт олон ажиллаж байна. Тус сургууль нь жил бүр зургаан хэлний баяр, үндэсний соёлын өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү өдөр сурагчид тухайн улс орны хэл, яриаг сурснаа харуулахаас гадна соёл, ёс заншлыг хэрхэн сурч байгаагаа харуулдаг ажээ. Тодруулбал, дан ганц тухайн улсын хэл яриаг сураад зогсохгүй, ёс заншил, амьдралынх нь хэв маягаас ч суралцдаг гэсэн үг. Мөн гадаад хэлээр дуулж, улс орны онцлогийг харуулсан үндэсний бүжиг, хоолны соёл гэх мэт зүйлийг сурагчид хэрхэн сурснаа тайлагналаа. Ерөнхийдөө зургаан улсын хэл, ёс заншлаар амьсгалсан өдрүүд болсон юм.
Нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн 140 гаруй сургууль байдаг. Өнгөрсөн оны аравдугаар сард Сурагчдын амжилт, сургуулийн туршлага, брэнд бүтээгдэхүүн, хүүхдийн хөгжлийн талаар хийсэн ажил зэрэг олон шалгуур үзүүлэлтээр нийслэлийн шилдэг 10 сургуулийг шалгаруулсан. Дээрх үзүүлэлтээр нийслэлийн шилдэг арван сургуулийн нэгээр Нийслэлийн тэргүүний, Алтан гадас одонт лаборатори 23-р сургуульшалгарчээ. Сургуулийн зүгээс боловсролын салбарт чамгүй хэмжээний хувь нэмэр оруулж буйгаа үнэлүүлсэн хамгийн том үнэлгээ бол энэ юм. Цаашид ч тус сургуулийн хамт олон Ерөнхий боловсролын салбарт багагүй хувь нэмэр оруулж, олон олон шагналын эзэн болох нь гарцаагүй биз ээ.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
