“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн Баянгол дүүргийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ-тай хамтран “Стартап Маркетинг Спэйс” төв дээр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, гарааны бизнесийн шилдэгүүд, дэлхийд тэргүүлэх аргачлалуудаас суралцах, гарааны бизнесээ өөрийн гараар эхлүүлэх боломжийг олгодог ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ-нд залуучууд та бүхнийг урьж байна.
ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
* Баянгол дүүргийн 15-34 насны залуучууд байх
* Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэл эрмэлзэлтэй байх
* 72 цагийн турш хөтөлбөрт оролцох боломжтой байх
* Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
БУСАД:
* Арга хэмжээ нь үнэ төлбөргүй.
* Та төсөл бичих шаардлагагүй.
* Та компанитай байж болохгүй
* Та багаараа оролцвол давуу тал болно / Баг доод тал нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөр дүүргийн 1 гишүүн байж болно/
САНХҮҮЖИЛТ:
Хэрэв таны шинэ санаа шилдгээр шалгарвал 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах бүрэн боломжтой.
Оролцохыг хүсвэл доорх хаягаар бүртгүүлнэ үү. Багаараа орж байгаа бол гишүүн тус бүрээр бүртгүүлнэ.
https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=pnN_VmEMvEmtxJ2dYiG82A8QI7FBcrRFmt1G69FR_IhUNURHNVlTMENRMkJORzhGOUJOS0MzSkdNNS4u
(2019 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүртэл бүртгэнэ)
I-р шат 06/10-ны өдөр:
Нийт бүртгүүлсэн оролцогчдоос 50-55 хүнийг сонгоно.
II-р шат 6/11, 12, 13-ны өдөр:
3 өдрийн сургалтанд хамрагдаж шилдэг, шинэлэг бизнес санаа дэвшүүлсэн шилдэг багуудыг шалгаруулна.
III-р үе шат 6/15-07/05:
Баг бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж шилдэг багууд гарааны санхүүжилт авна.
2019 оны 06 сарын 11-нд тэнцсэн оролцогчид “Стартап Маркетинг Спэйс” төв дээр иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7577-6777, 9900-7899, 9601-9997

Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Өнөөдөр шарагчин үхэр өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
