“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2019.06.10/ боллоо. Энэхүү уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Европын холбооны ТРАМ төсөл хамтран зохион байгуулсан юм.
“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нээж үг хэлсэн юм. Тэрбээр Хүн амын хүнсний аюулгүй байдал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд Төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой.
Монгол Улсын хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогын асуудал нь Засгийн газрын анхаарлын төвд байгаа гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. Хүнсний аюулгүй байдлыг хангаж Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг 70 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тэнцвэртэй байдлыг 30 хувьд хүргэж импортын хамаарлыг үе шаттай бууруулах нөхцөл боломж бүрдэх юм. Мөн хүн амын хүнсний хүртээмжийг 80 хувь, хүнснээс авах илчлэгийг 2400 ккал хүргэх, хүнснээс авах шим тэжээллэг чанарыг норм хэмжээнд хадгалах, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийг тогтвортой бууруулах, хүнсний салбарын нийт стандартын 50-иас доошгүй хувийг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартын төвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон эерэг үр дүнг авчирна гэж үзэж байна. “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 онд баталсан “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ”, 2018 онд баталсан “Малын эрүүл мэнд”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлнэ” гэв.
Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, мөн тус хөтөлбөрийн хүрээнд 2019-2023 онд хамтран хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан юм.

Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Өнөөдөр шарагчин үхэр өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
