Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны илрэл болсон Биокомбинат УТҮГ-н шинэчлэлийн ажлыг урагшлуулахад идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад харилцан талархал илэрхийлсэн. Үүний хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудал урагштай явж байгааг дуулгаад хэлэлцээрийг цаг алдалгүй байгуулахад анхааран ажиллахаа мэдэгдсэн.
Түүнчлэн талууд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Унгарын техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн боломжийг хослуулан хамтын ажиллагааны салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд цаашид усны нөөцийг зохистой ашиглах, бэлчээрийн усжуулалт, усалгаатай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан үр дүнтэй уулзалт болсон.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
