Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 6 дугаар сарын 21,22,23-ны өдрүүдэд Мишээл экспо ХХК-ны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэн худалдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 160 гаруй төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого нь төр, засгийн болоод нийслэл хотын нэн тэргүүний зорилтын нэг яах аргагүй мөн билээ. “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хамтран ажиллах түнш байгууллагуудтай холбоо тогтоох, байнгын үйлчлүүлэгч, захиалагчтай болох давуу талтай. Нийслэлийн удирдлагуудын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих, тэдэнд дарамт шахалт болдог төрийн хүнд суртлыг арилгах, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно” гэлээ.
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаанд 160 гаруй иргэн, аж ахуй нэгжийг талбайн түрээсгүйгээр оролцуулж байгаа бөгөөд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, худалдан борлуулах боломжийг олгож байгаа аж.

Уг арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран энэ сарын 21-23ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
