Монгол Улсын иргэд БНХАУ-ын Эрээн боомтоор нэвтрэх үедээ санаатай болон санамсаргүй байдлаар ангийн болон байлдааны сум авч явж байгаад саатуулагдан эрүүгийн хэрэгт шалгагдаж, хорих ялаар шийтгүүлэх, өндөр хэмжээний торгууль төлөх явдал буурахгүй байна. Тухайлбал, 2018 онд БНХАУ-ын Эрээн боомт дээр 49 иргэн ангийн болон байлдааны зориулалттай 231 ширхэг сум сум биедээ болон ачаа тээшиндээ авч явсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “ … зэвсэг, сум, хэрэгсэл зэргийг хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь хүнд ноцтой бол 7 жилээс дээш хорих, хэргийн нөхцөл байдал хөнгөвтөр бол 3 жилээс доош хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна” хэмээн заасан байдаг.
Иргэдийг болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газар, ХХЕГ-ын Авто замын шалган нэвтрүүлэх боомттой хамтран 2019 оны 8 дугаар сарын 26-28 хооронд Монгол Улсын Замын-Үүд боомтод “ЦҮНХЭЭ ШАЛГА” аянг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Эрээн дэх Консулын газрын ажилтнууд хилээр нэвтэрч буй Монгол Улсын иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зарим хуулийн зөвлөгөө өгч, өргөдөл, гомдлыг хүлээн авч ажиллах юм.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР
2019.08.26

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
