Өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Тэс, Баянтэс,Тосонцэнгэл суманд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Мал аж ахуй салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг ажиллаж, аймгийн онцгой комиссыг шуурхай хуралдууллаа.
Завхан аймаг 2019 оны эцэст 3849.9 мян.толгой мал тоолуулсан. Тус аймагт 13.5 мянган өрх байгаагаас 9120 малчин өрх, 4471 мал бүхий өрх байна. Тус аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, сумдын 199 өрхийн 288 хүн, 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын 10 сумын нутагт отроор өвөлжиж байгаа юм. Багахайрханы аймаг дундын отрын бүс нутагт 129006 мал сүрэг өвөлжиж байна.
Одоогийн байдлаар тус аймгийн 9 сум цагаан зудын байдалтай, 5 сум зудархуу гэсэн нөхцөл байдалтай байна. Тодруулбал Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Их-Уул, Тэлмэн суманд өвөлжилт хүндэрчээ. Зарим суманд мал бэлчээрлэх боломжгүй болж, Тэс, Тэлмэн сумын зарим малчидтай холбоо харилцаа тасарсан, Төөнөтийн даваа хаагдсан байдалтай байгаа юм. Мөн зарим газруудад мал бэлчээрлэх боломжгүй болж өвс тэжээлийн дутагдалд орсон, бага настай малын хорогдол гарч, малын хөл халцрах, омруутах, хамуурах, ширэхтэх өвчлөл гарсан, төрийн үйлчилгээг үзүүлдэг сумуудын Эрүүл мэнд,Онцгой байдлын алба, ЗДТГ-ын автомашинуудад эвдрэл гэмтэл гарч, шатахууны зарцуулалт 2 дахин нэмэгдсэн, Баянхайрхан сумын Минж, Төөнт багт мал хамуурсан тохиолдол илэрсэн байна.
Аймаг сумаас зам болон бэлчээр гаргах ажлыг зохион байгуулж, 800 км талбайд далпуу татжээ. Одоогийн байдлаар Тэс, Баянтэс суманд зам гаргасан бол цаашид Асгат Баянхайрхан суманд үргэлжлэх юм. Эхний ээлжид аймаг орон нутгаас 11-р сард сумын, 12-р сард аймгаас малчдад өвс тэжээлийн нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчны хотонд хүргэх ажлыг зохион байгуулжээ. Ингэхдээ дундажаар 1 боодол өвсийг 4000 төгрөгөөр, 1 шуудай тэжээлийг 7000 төгрөгөөр нийлүүлжээ. Завхан аймгийн төсвөөс өвс тэжээлийн үнийн зөрүү, малчны хотонд хүргэх тээврийн зардал, зам даваа гаргах, хүн хүчний зардалд нийтдээ 125 сая төгрөгийг шийдвэрлэн зарцуулжээ.
Өвөлжилт хүндэрсэн Завхан аймагт эхний ээлжид 740 тонн өвс, 745 тонн тэжээл шаардлагатай байгааг Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлж байсан юм. Энэ өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, хүн эмнэлгийн түргэн тусламжийн машины асуудлыг шийдвэрлэх, үлийн цагаан оготнотой тэмцэх, худаг ус гаргах зардлыг шийдвэрлэх саналыг ажлын хэсгийн гишүүдэд уламжилав.
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле худаг гаргах, үлийн цагаан огтонотой тэмцэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ гэдгийг хэлж байсан юм. Тэрбээр Баянхайрхан Баянтэс сумын хамуутай малд үзлэг хийж тодорхой арга хэмжээ авах, малын эм био бэлдмэлийг хувиарлалтын дагуу авч малчдад хүргэх, өвөлжилт хүндэрсэн суманд машины дугуй, эм бэлдмэлийн төсвийг аймаг шийдвэрлэх, отроор явж байгааг малчдад хүрч ажиллах зохицуулалт хийх, хэрэгцээтэй байгаа өвс тэжээлийн тооцоог үндэслэл судалгаатай гаргаж албан бичгээр ирүүлэх үүрэг чиглэлийг өгсөн юм. Завхан аймгийн Онцгой комиссын саналыг Улсын онцгой комисст танилцуулан, шийдвэрлүүлнэ гэдгийг онцлов.
ХХААХҮЯ, ОБЕГ-ын Мал аж ахуй салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцах ажлын хэсэг Завхан аймагт ажиллах үеэрээ Тэс сумын малчин Д.Ганбаатар, Баянтэс сумын малчин Б.Должин нартай уулзаж, тэдний саналыг сонссон юм.
Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
