Малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг хангаж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэсээр иржээ. Гэвч малын тооны өсөлт, бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт нь экологийн нөөцийн хязгаарлагдмал байдалд сөрөг нөлөөлөл, үүсгэж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломжийг хязгаарлаж эхэллээ. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх арга барилд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох, малчдын оролцоо, үүрэг, хариуцлагыг улам бүр нэмэгдүүлэх шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Иймд Мал аж ахуйн салбар, малчдыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн урт, дунд хугацааны бодлого, нийгэм, эдийн засгийн шаардлага, эрэлт хэрэгцээнд суурилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-172 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид, мал аж ахуйн салбарын судалгааны төрийн бус байгууллага, орон нутгийн мэргэжлийн байгууллага, малчдын төлөөлөл хамтарч боловсруулан “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийн төслийг Засгийн газрын өнөөдрийн \2020.01.29\ хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих, малчдын амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тус үндэсний хөтөлбөрийн төслийг үндсэн 5 зорилтын хүрээнд 2020-2024 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
- Малчдыг мэдээллээр хангах нөхцлийг бүрдүүлэх замаар мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхийг сайжруулж, малчдын залуу халааг бэлтгэнэ.
- Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлж, чанарын үнэлэмж бий болгоно.
- Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцлийг сайжруулна.
- Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхийг бататган сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, тухайлсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг олон зуун жилийн туршид эрхэлж ирсэн малчид нь Монгол орны түүхийг бүтээгч, нүүдэлчин ахуй, иргэншлийн өв соёлыг тээгч, нийгэм, эдийн засгийн томоохон давхарга юм.
Манай улсын нийт өрхийн 25,8 хувийг малтай өрх, үүний 73.6 хувийг малчин өрх эзэлж нийт хүн амын 19.4 хувь нь малчин өрхөд амьдарч, ажиллах хүчний 26,7 хувийг малчид бүрдүүлж байна. 2019 оны жилийн эцэст малчин өрх 171,6 мянга, малчид 285,5 мянга байна.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
