Татварын шинэ хууль энэ оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэн татвар төлөгчийн дугаартай болж, цахимаар татварын бүх төрлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн.
Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын татварын албаны тайлангийн систем болох www.e-tax.mta.mn сайтыг “Цахим татварын систем” болгон өргөжүүлж www.etax.mta.mn болгон өөрчилнө.
Цахим тайлангийн системд суурилан хийгдсэн Цахим татварын системд зөвхөн хувь хүн өөрийн бүртгэлээр нэвтрэх бөгөөд системд нэвтэрсний дараа байгууллагыг бүртгэх, эрхийг тохируулдаг болсноороо онцлог юм.
Энэхүү систем нь татварын тайланг санхүүгийн программаас шууд илгээх, цахим төлбөрийн баримтын системийн өгөгдлөөс хялбаршуулсан тайланг бэлтгэдэг зэрэг давуу талтай юм. Мөн технологийн хувьд сайжирч, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт боловсронгуй болж, цахим гарын үсгийг ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.
Энэхүү шинэчилсэн системийг 2020 оны 02 дугаар сарын 02-ноос эхлэн системд бүртгүүлэх, нэвтрэх байгууллагын эрх холбох, эрхийн тохиргоо хийх, АТӨЯХ-ийн албан татвар төлсөн төлбөрийн баримт хэвлэх зэрэг үйлдлийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд 2019 оны жилийн эцсийн тайлангийн хугацаа дууссаны дараа шинэ системд бүрэн шилжинэ.
Тиймээс татвар төлөгч та бүхэн etax.mta.mn сайтад хандан дараах үйлдлүүдийг урьдчилан хийж шаардлагатай байгааг анхаарна уу? Үүнд:
1. Хувь хүн шинэ системд бүртгүүлэх
2. Бүртгэлийн дагуу системд нэвтрэх
3. Нэвтрэн орсны дараа татвар төлөгч аж ахуйн нэгжийг бүртгэх
4. Эрхийн тохиргоо хийх
Монголын татварын алба нь Татварын удирдлагын нэгдсэн системийг өнгөрсөн онд ашиглалтад оруулснаар нэгдсэн мэдээллийн баазтай болж мэдээлэл солилцооны хурд нэмэгдэж, татвар төлөгчдөд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Шинэчлэгдэж буй Цахим татварын системд нэвтэрсэн хаягаар www.etax.mta.mn, www.itax.mta.mn болон ebarimt аппликейшн гэсэн гурван системд нэг нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрдэг болох юм.
Цахим татварын системд ажиллах зааврыг эндээс үзнэ үү.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
