Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдана. Цахим дуудлага худалдааны давуу тал нь оролцохыг хүссэн хүн бүр интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан дуудлага худалдаанд байршил харгалзахгүй оролцох боломжтой юм. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нь хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим системээр бүртгүүлнэ.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:
- Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
- Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.
Нэг иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрт тушаана.
Дуудлага худалдааны дэнчин, тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.
- Банк: Нийслэлийн Төрийн сан
- Данс: 100200051049
- Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
- Гүйлгээний утга: Дэнчингийн үнэ, НГЗБТ-ний дугаар бичих
Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.
Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.
Холбоо барих утас: 7777-1285, 315712, 89050093
Дуудлага худалдаагаар олгох газрын байршил, зориулалт, дуудлага худалдааны анхны үнэ
| № | Дүүрэг | Хороо | Газрын байршил | Зориулалт | Газрын хэмжээ /га/ | Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/
|
| 1 | Баянзүрх | 5 | Эрдэнэтолгой дээр | Үүрэн холбооны станц | 0.009 | 2 381 219
|
| 2 | Баянзүрх | 11 | Ургах наран хорооллын зүүн хойд уулан дээр | Үүрэн холбооны станц | 0.007 | 631 553 |
| 3 | Баянзүрх | 11 | Хуучин эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд талын толгой дээр | Үүрэн холбооны станц | 0.01 | 842 214
|
| 4 | Баянзүрх | 20 | Хуандайн аманд | Аялал жуулчлал | 2.0 | 88 720 000
|
| 5 | Сонгинохайрхан | 2 | Толгойтын эцсийн тойргийн зүүн хойд уулан дээр | Үүрэн холбооны станц | 0.034 | 1 524 686
|
| 6 | Сонгинохайрхан | 21 | Баруун турууны давааны баруун хойд талд | Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл | 0.5 | 1 500 800
|
| 7 | Сонгинохайрхан | 21 | Ар Шижирийн аманд | Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл | 0.5 | 13 648 000
|
| 8 | Сонгинохайрхан | 21 | Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөг | Шатахуун түгээх станц | 0.5 | 115 400 000
|
| 9 | Хан-Уул | 21 | Морингийн гэр хорооллын урд | Орон сууц | 0.4 | 45 309 200
|
| 10 | Хан-Уул | 21 | Нисэх зурвасын урд талд | Өвлийн хүлэмжийн аж ахуй | 3.3 | 146 128 000
|
| 11 | Налайх | 5 | Гандан уулын урд талд | Үйлдвэрлэл | 0.5 | 9 650 000
|
| НИЙТ | 9.26 | 493 807 672
|
||||
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
