Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Монгол Улсын Засгийн Газрынтогтоолыг хэрэгжүүлэх үүднээс МУХБ-ны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур бэлтгэх ажил орон даяар эхэлж байна. Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдаж буй Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээж байгаа юм.
Энэ удаагийн ноолуур бэлтгэх ажилд малчин, сумын Хөдөө аж ахуйн тасаг, арилжааны банкууд хамтран ажиллаж байна. Ноолуур бэлтгэлд зориулсан зээлийн санхүүжилтийг зарцуулахад малчидтай Ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ноолуур худалдан авсан Санхүүгийн баримтаа үйлдэн, Ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчдын жагсаалтыг хөтөлж жагсаалтын дагуу санхүүжилт шууд малчдын данс руу шилжих юм.
Өөрөөр хэлбэл ХХААХҮЯамтай бодлогын гэрээ байгуулсан, банкны шалгуурыг хангаж зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь дээрх баримтуудыг бүрдүүлэн сумын ХААТ-ийн мэргэжилтнээр тулган баталгаажуулж, баталгаажуулсан баримтын бүрдлийг зээлдүүлэгч банкинд хүргэснээр ноолуурын төлбөрийг малчдын дансанд шилжүүлэх зарчмаар ноолуур бэлтгэл явагдах юм.
ХХААХҮЯамтай бодлогын гэрээ хийж хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим ААН-үүд ноолуур бэлтгэлээ эхэлж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас бэлтгэх аж ахуй нэгж өнөөдөр \2020.04.19\ ноолуур бэлтгэлийн ажлаа эхэлжээ. Дорнод аймгийн тухайд 2,6 сая толгой мал бүхий 5400 орчим малчин өрхтэй, 790 мянга орчим ямаанаас 235,9 тонн ноолуур бэлтгэх боломжтой юм байна.
Аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуур бэлтгэлийн хугацаа, ямааны үүлдэр угсаа зэргийн ялгаатай байдлаас шалтгаалан ноолуурын өнгө, чанар өөр өөр байдаг. Иймээс ноолуурын үнэ аймаг, сумдад харилцан адилгүй тогтдог. Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг тогтоохдоо дээрх онцлог, өнгөрсөн оны ноолуур бэлтгэлийн дундаж үнэ, энэ жилийн дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбоотой дэлхий зах зээл дэх ноолуурын үнэ, ханшийн уналт зэргийг харгалзан үзээд тус аймгаас бэлтгэх ноолуурын худалдан авахад баримтлах үнийг 105 мянган төгрөгөөр тогтоосон. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын малчид ноолуурынхаа чанараас хамаарч бэлтгэж буй аж ахуй нэгжид дунджаар 105 мянган төгрөгөөр ноолуураа нийлүүлж худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. Тус сумдын малчид ХХААХҮЯам, Аймгийн ХААГ-ын өгсөн чиглэлийн дагуу ноолуураа чанартай бэлтгэхэд анхаарсан тухай ярьж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
