Дэлхий нийтэд Ковид-19 буюу аюулт цар тахал өвчин дэгдсэнтэй холбоотойгоор эх орон, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлст хүчин зүтгэж байгаа С.Амарсайхан даргатай Нийслэлийн Онцгой комисст өнөөдөр нийслэл, дүүргийн Татварын албаны албан хаагчид дэмжлэг үзүүлж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд гардуулж өгөв.
Энэ үеэр Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал “Дэлхий нийтэд аюулт өвчин дэгдсэн энэ хүнд цаг үед ард иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байгаа Нийслэлийн Онцгой комиссын бүх албан хаагчдад нийт Татварын байгууллагын ажилтнуудынхаа нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Бид бүхэн та бүхний гаргасан шийдвэр бүрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгээ хэлэхийг хүсч байна. Татвар төлөгчдөд үзүүлдэг үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлсэн. Татварын байгууллагын 750 гаруй албан хаагчид та бүхний ажилд тус дэм үзүүлэх зорилгоор нэг өдрийнхөө цалинг хандивлалаа” хэмээлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Бидний ажилд дэмжлэг үзүүлж хандив өгсөн нийт Татварын байгууллагын албан хаагчиддаа талархал илэрхийлье. Хандивын мөнгийг Ковид-19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна” гэдгээ уламжилсан юм.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
