Маргааш бол үндэсний шилдэг шинэ дуу хоолой шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны 2-р улирлын ЯЛАГЧ тодрох жинхэнэ сэтгэл догдлуулсан сүүлийн шат. Олон олон авьяаслаг оролцогчдоос шалгаран үлдсэн шилдгийн шилдэг 4 оролцогчид авьяас чадлаа сорьж, ялагч тодорно. Шилдэг дөрөвт үлдсэн оролцогчдын дунд цорын ганц эмэгтэй дуучин байгаа нь Д.Отгонбаяр шүүгчийн “Monsters” багийн няцашгүй цуцашгүй, дуундаа орж, үзэгчдийг уярааж хайлуулж чаддаг Б.Оюу. Асар их авьяас, цуцашгүй хөдөлмөрч зан, гоо үзэсгэлэнгээрээ бусдыг байлдан дагуулж байгаа урлаг өөд тэмүүлэх эрч хүч дүүрэн энэ бүсгүй дэлхийн хэмжээний “The Voice of Mongolia” шоуны тайзан дээр хүчирхэг Монгол бүсгүйчүүд, ээжүүдийн төлөөлөл болон гарч ирж байна. Шоуны турш үзэгчдээ баярлуулж, тэднийг гайхалтай дуу хоолойгоороо бишрүүлж, тайзан дээр биеэ авч явах соёл, өвөрмөц төрх, өөрийн гэсэн өнгөөрөө ялгарч байгаа Б.Оюуг дэмжин саналаа өгөхийг нийт Монголчууддаа уриалж байна. “The Voice of Mongolia” шоуны дүрэм ёсоор маргааш 2 удаа санал хураалт болно. Дөрвөн оролцогчоос хамгийн өндөр санал авсан 2 оролцогчийн дунд дахин санал хурааж, ялагч үзэгчдийн дэмжлэгээр тодрох юм. Тиймээс Монгол бүсгүйчүүд, монгол ээжүүдийн төлөөлөн тайзнаа гарч байгаа Б.Оюуг дэмжиж та хоёр удаа саналаа өгөх ёстой гэдгийг битгий мартаарай.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
