Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллалаа. Тэрээр Зорчигчийн вагон ашиглалтын депо, Хөдөлгөөний хяналтын төвөөр орсны дараа нийгэмлэгийн удирдлага, албан хаагчидтай уулзав. “УБТЗ” ХНН оны эхний 10 сарын байдлаар 24,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,7 сая тонноор илүү байна. Мөн хугацаанд 1,9 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 580 орчим мянган хүнээр бага гэсэн статистик мэдээ гарчээ. Энэ нь “Ковид-19” цар тахлын улмаас олон улсын зорчигч тээврийн галт тэрэг үйлчилгээнд явахгүй байгаатай холбоотой юм. Нийгэмлэгийн хамт олон газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын дээд бүтцийн ажлыг гүйцэтгэж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийг барихад оролцон 88,5 км зам тавиад байна. Сүүлийн гурван жилд мөн 15 шинэ зүтгүүр, өртөөний замд сэлгээний ажил гүйцэтгэх гурван зүтгүүр аваад байгаа тухай Замын дарга Д.Жигжиднямаа танилцуулав.

МОНП-1, МОНП-2 зээлийн өрийн үлдэгдлийг шийдвэрлэх талаар ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Цаашид дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудыг ачааны галт тэргээр эрх тэгш хангах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, хариуцлага, сахилга батаа сайжруулахыг чиглэл болголоо. Мөн Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын дээд бүтцийн болон барилга, зураг төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах шаардлагатайг хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
