Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Нэг сая 500 гаруй мянган хүнд “Ковид-19”-ийн шинжилгээ хийгээд байна
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажилтай танилцав. Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “Өндрөөс дээш” гэсэн үнэлгээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн. Нийслэлийн 31 тусгаарлах байранд Монгол Улсын 1,693, гадаадын дөрөв, орон нутгийн нэг байранд зургаан иргэнийг тусгаарлаад байна. Тусгай үүргийн 119 нислэгээр 21,716, газраар 6,643, нийт 28,359 иргэнээ татаж авчээ. Ирэх сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон Улс руу тус бүр нэг удаа нислэг үйлдэх юм. Вакцин авах, хадгалах, түгээх, дархлаажуулалт хийх зэрэгтэй холбоотой бэлтгэлээ хангаж байна.
Товч мэдээ
– “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчид 59 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 17 улсад, албан паспорт эзэмшигчид 53 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 12 улсад визгүй зорчих боломж бүрдлээ.
– “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй харилцан визгүй зорчих юм. Монгол Улсын энгийн паспорттой иргэд 24 улс, үүнээс Латин Америкийн Бразил, Уругвай, Чили, Аргентин, Куба, Эквадор Улсад визгүй зорчиж байна.
– Дэлхийн худалдааны байгууллагын “Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам”-ыг батлав. Журам нь импортын тухайн барааны хэт их нийлүүлэлтээс дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учирсан, учруулах эрсдэл бий болсон эсэхийг хянан магадлах, дүгнэлт гаргах, хамгаалалтын арга хэмжээ авах, арга хэмжээг сунгах, дахин хэрэглэх, хэрэгжилтэд хяналт тавих талуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох юм.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
