Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал “Залуус 1,2,3 хороолол” барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна” гэлээ. Чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн тулд юуны өмнө иргэдээ орон сууцтай, боловсролтой, эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай үйлчилгээнд хамрагдаж чаддаг болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ үүднээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уулзав. Ерөнхий сайд иргэдээ орон сууцжуулсан Сингапур Улсын туршлагыг барилгын салбарынханд товч танилцуулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцан, санаа бодол, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсов.
Д.Цэрэнжигмэд /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “150 мянган айлын орон сууц” зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүн 160 орчим аж ахуйн нэгж, 100 мянга гаруй хүн хувь нэмрээ оруулахад бэлэн байна.
О.Лхагвадорж /Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо/: Барилгын чанар, аюулгүй байдалтай холбоотой бичиг баримт боловсруулж байгаа. Барилгын материал үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсье.
Б.Жүгдэр /Үндэсний бүтээн байгуулалтын корпораци/: Манай корпораци зээл хүүгүй, газар үнэгүй, эрчим хүчний шугам сүлжээ бэлэн бол жилд 2,000 айлын орон сууц барих боломжтой.
Л.Ариунболд /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Байгалийн баялаг, түүхий эд хангалттай байгаа нь бидний давуу тал. Үйлдвэр тогтвортой ажиллахын хэрээр үнэ, өртөг төдий хэмжээгээр хямд байна. Төр аль болох дотооддоо үйлдвэрлэсэн бараа, материалыг худалдан авах нь маш том дэмжлэг болно. Тендерт ихэвчлэн улс төрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ялж байгаад анхаарахыг хүсье. НӨАТ, сэргээгдэх эрчим хүч гэж төлбөр авч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна.
Б.Нэмэхбаатар /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэхэд хөрөнгө, дэд бүтэц чухал. Нийслэлийн дүүргүүдэд байгуулсан “Сервис центр” төслийг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллага төсөл хэрэгжүүлдэг. Үүнийг зангидсан бүтцийг Барилга, хот байгуулалтын яаманд байгуулах нь зүйтэй.
Н.Баярсайхан /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Түрээсийн орон сууцны сангийн бэлэн төсөл байна. Нийслэл хот газар, дэд бүтцээ шийдэж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд мөн газрын төлбөр, түүхий эдийн үнэ нэмэгдсэн, валютын ханшны өсөлтөөс болж алдагдал хүлээж байгаа зэрэгт анхаарахыг хүслээ. Нийслэлийн хувьд орлогод нийцсэн, ногоон, хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий орон сууцаар иргэдээ хангах бодлого барьж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хэллээ. Ирэх дөрвөн жилд ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлнэ, сард 60 тэрбум төгрөгийн зээл олгоно гэж тооцон ажлаа төлөвлөхийг Сангийн сайд Б.Жавхлан барилгын салбарынханд зөвлөв. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Орон сууцжуулах зорилтын хүрээнд шаардагдах хөрөнгө, газар, дулаан, эрчим хүчний шугам сүлжээ, зураг төсөл, гүйцэтгэгч аж ахуйн нэгж гээд бүх зүйлийг урьдчилан сайтар тооцоолох шаардлагатай. Нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл аж ахуйн нэгжүүд ямар ч барилгыг барьж чадна. Иймээс төрийн байгууллагууд шат дамжлага, хүнд суртлаа багасгах хэрэгтэй” гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талуудын байр суурийг сонссоны дараа холбогдох яамд, Монголбанк, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг сайд Ц.Нямдоржоор ахлуулан байгуулахаар болов. “Олон хурал, зөвлөгөөн болж зөвлөмж гаргадаг ч хэрэгждэггүй. Одоо ерөнхийгөөс тодорхой руу шилжих цаг болсон. Иймээс бүх тал бэлтгэлээ бүрэн хангаж тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой” гэлээ. Тэрээр ойрын өдрүүдэд нэр бүхий салбарынхантай уулзахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
