Монголын татварын албанаас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал улс даяар өсвөр үе, их дээд сургуулийн оюутан, залуусын дунд “ТИКТОК” уралдааныг зарлаж байна.
Уралдаан нь нийгэмд татварын суурь мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь “Нэг нь нийтийн төлөө Нийт нь нэгийн төлөө” сэдэвтэй байна. Хариуцлагатайгаар татвараа төлөх нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хамгийн зөв оролцоо гэдгийг олон нийтэд ойлгуулж, уриалсан агуулгатай байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
Бүтээлийг #Нэг_нь_нийтийн_төлөө_Нийт_нь_нэгийн_төлөө хаштагтай бичвэр болон бусад тайлбарын хамт TikTok аппликэйшнд public тохиргоотой 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө оруулж, линкийг оролцогчийн хаяг буюу Аймаг хот, дүүрэг сум хороо, сургууль анги, овог нэр холбоо барих дугаарын хамт Монголын татварын албаны mtataxday@gmail.com хаягт 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 23 цаг 59 минутаас өмнө ирүүлсэн байна.
Шалгаруулах хугацаа:
Татварын ерөнхий газраас томилогдсон Уралдаан шалгаруулах комисс бүтээлийн сэдвийн агуулга, ур чадварыг харгалзан 05 дугаар сарын 03-07-ний өдрийн дотор шалгаруулна. Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд цахимаар хүргүүлнэ.
Шагнал урамшуулал:
Нэгдүгээр байр Цахим талархал, 150,000 төгрөг
Хоёрдугаар байр Цахим талархал, 100,000 төгрөг
Гуравдугаар байр Цахим талархал, 50,000 төгрөг
Тусгай байр 5 Цахим талархал, “Тази” гарын бэлэг
Шалгарсан оролцогчдыг Монголын татварын албаны цахим хуудас болон сошиал хаягуудаар алдаршуулна.
Уралдаанд оролцсон бүтээлийг Татварын ерөнхий газрын “Ирээдүйн татвар төлөгчид” пэйж хуудсанд байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.


55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
