Хоёр жил үргэлжилсэн цар тахлын нөхцөл байдал, хорио цээрийн дэглэм нь олон нийтийн сэтгэл зүй, амьдралын хэвшил цаашлаад улс орны эдийн засаг, гадаад худалдаа гээд бүх салбарт их багаар нөлөөлсөн. Дэлхий нийтийн өмнө гэнэтийн сорилтууд тулгарч, энэ цаг үеийг нэг зүгт харсан нэгдмэл бодлогоор эрүүл мэндийн болоод эдийн засгийн хохирол багатайгаар туулахыг хэн бүхэн эрмэлзэж буй. Тийм ч учраас урьдчилан таамаглаагүй олон бэрхшээлийн дараа үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүхий л талаар дэмжихээ илэрхийлж, Монгол Улсын Засгийн Газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Уг бодлогыг бодитой хэрэгжүүлэх, зорьсон үр дүндээ хүрэх нь бидний хамтын хичээл зүтгэл, оюун санааны нэгдмэл чанар, баялаг бүтээгч сэтгэхүйтэй салшгүй холбоотой. Тэгвэл энэ бүгдийг багтаасан
“Монголоо мандуулъя” төсөл тун удахгүй орон даяар хэрэгжиж эхлэх юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Монголоо мандуулъя” төсөл нь монголчуудын нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан, хамтын хүчээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээн байгуулалтыг дэлгэрүүлэх зорилготой ажээ. Энэхүү төслийн тухайд УИХ-ын дарга онцлохдоо “Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх ухамсрыг бэхжүүлэх нь ирээдүй хойч үеийн өмнө хүлээх бидний журамт үүрэг” гэдгийг дурдаад “Даяаршлын эрин зуунд үндэстний ондоошлоороо ялгарч, оюуны дархлаагаа сэргээн бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой” хэмээн тодотгосон.
Өнөөдрийн байдлаар манай улсын экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа эзэлж, мал аж ахуйн салбарын экспорт 4 хувьд ч хүрэхгүй байгаа нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бүс нутагт бодлогоор дэмжих нэн тэргүүний шаардлагатайг харуулж байгаа юм. Энэ хүрээнд УИХ-ын даргын санаачилсан “Монголоо мандуулъя” зорилтот төсөл нь 21 аймагт өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй хэн бүхнийг, түүнчлэн соёлын өвийг тээгчид, уламжлалт зан ахуйг түгээн дэлгэрүүлэгчдийг нэгтгэж, дэмжих зорилготой ажээ. Монгол хүний ур ухаанаар бүтсэн дэлхийн брэндийг эрэлхийлж, язгуур өв соёлоо дээдэлсэн, оюуны дархлааг бэхжүүлэхийн тулд уг аяныг улс даяар өрнүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогыг сурталчлан таниулж, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжиж, хамтрал, хоршоолол зэрэг оновчтой хэлбэрээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, бүтээлч санаачлага, бодит боломжуудыг хэрэгжүүлнэ гэлээ.
Ингэснээр архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижирч, дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлээд зогсохгүй нэгдэж, сэтгэж, бүтээж чаддаг болохоор зорьж байгаа юм.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
