УИХ-аар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо.
D-parliament цахим системээр дамжуулан уг хуулийн төсөлд иргэдийн ирүүлсэн саналыг багцалж төсөлд тусгах чиглэлийг ажлын хэсэгт өгч, иргэдийн хүсэлтийн дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулав. Тухайлбал иргэд үйлдвэрлэгчдэд зээл олгохдоо одоогийн үнийг буулгаж, тодорхой хугацаанд барих шаардлагатай гэсэн болзолтойгоор зээлийг олгох нь зөв гэсэн саналыг ирүүлсэн талаар УИХ-ын дарга хэллээ.
Уулзалтад гурил үйлдвэрлэгчид болон тариалан эрхлэгчдийн холбооны төлөөллөөс гадна УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Г.Ганболд, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар оролцож, хэлэлцэж буй хуулийн төсөлд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах талаар ямар асуудал, шийдэл тусгагдсаныг танилцуулав.
ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн намар нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийт 12,7 мянган тонн махыг нөөцөлсөн байна. 3-р сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулж эхлээд байгаа аж. Нийслэлд 400 гаруй хүнсний дэлгүүрт үхрийн мах нэг килограмм нь 8900 төгрөгөөр, хонины мах 8300, ямааны мах 7100 төгрөгөөр зарагдаж байгаа гэлээ. Цаашдаа үнийг бууруулахын тулд нөөцийн махыг жижиглэнгээр бус гулуузаар нь борлуулбал дээр дурдсан үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэж Махны холбооны төлөөлөл байр сууриа илэрхийлсэн. Харин гурилын тухайд үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд цаашид улаан буудайн үнээс шалтгаалах учраас шатахууны үнэ тогтвортой байлгахад анхаарч өгөхийг үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэлэв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г. Занданшатар хэлсэн үгэндээ, цахилгааны зардал дээр дэмжлэг үзүүлэх, шатахууны үнийг аль болох тогтвортой байлгаж, бууруулах зэрэг саналуудыг судалж үзээд шийдэл гаргана гэв. Мөн үндэслэлгүйгээр үнээ бууруул гэж аж ахуйн нэгжүүдийг шахахгүй. Харин аж ахуйн нэгжүүдийн өртөг, зардлыг бууруулах замаар ард иргэдийн хүнсний хангамжийг үнийн өсөлтөөс сэргийлэх алхмыг хамтдаа авч хэрэгжүүлье. Хаврын тариалалтаа дэмжье , экспортоо дэмжье, импортоо хэмнэе хэмээн уриалав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
