Он гарсаар ой, хээрийн гал түймрийн 59 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Батширээт, Норовлин сумдын нутагт ойн түймэр гарч, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдрийн буюу 05.18-ны өдрийн 15:21 цагт ирсний дагуу ОБЕГ-ын даргын тушаалаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэргээр шуурхай бүлгийг түймрийн голомтод хүргэсэн.
Мөн тус сумын ЗДТГ-ын Байгаль хамгаалагчаар ахлуулсан орон нутгийн иргэд, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид автомашинтайгаар түймрийн голомтод очиж, 05.18-ны өдрийн 21:51 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Хэнтий аймаг Норовлин сумын Онон-3 дугаар багийн нутаг “Баянгол Баруун жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 235 км, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 2022.05.18-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын ЗДТГ-ын ажилтнууд ажиллаж, ойн түймрийг мөн өдрийн 23:00 цагт цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
