Монгол Улсын хэмжээнд 2022 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 70 тохиолдол бүртгэгдээд байна. Харин өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд ойн түймрийн нэг дуудлагатай байна.
Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 122км-т/ аймгийн төвөөс зүүн хойд зүгт 317км-т Хилийн тэмдгийн чиглэлд ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2022.05.25-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангид шөнийн 01:00 цагт хүрэлцэн очсон.
Мөн 2022.05.26-ны өдрийн 07:36 цагт Улаанбаатараас ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ЕС-145 загварын нисдэг тэрэг Үндэсний аврах бригадын алба хаагчдыг аван түймрийн голомт руу нисэж, Минжийн заставт буулгасан бол хоёр дахь бүлгийг Мөнгөнморьт сумаас аван Минжийн заставт хүргээд байна.
Түүнчлэн түймрийг бүтэн тойрч тандалтын нислэг үйлдсэн бөгөөд Хилийн тэмдэгтийн чиглэлд нутгийн гүн рүү түймрийн өргөн 1 км, урт 700 м орчим, хилийн тэмдэгтээс 500 орчим метрийн зайтай байна. ОХУ талдаа шатлага их явагдаж байна. Түймрийн зүүн урд болон урд хэсэгт уугьж байна, баруун хэсгээр намагт тулж унтарсан. Нэмэлт хүч шаардлагагүй гэж мэдэгдсэн. Алба хаагчид Минжийн заставаас мориор гол гарч, түймрийн голомт руу 1.8 км явганаар явж очно хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн

хөөрхий ганц үнэтэй авсан франц нисдэг тэргээ яасан их рекламдах юм вэ. улан үдээс хям 10 нисдэг тэрэг аваад хэд хэдэн аймагт байрлуулаач .