Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 13, 16-ны өдрүүдэд Сүхбаатар, Өмнөговь аймагт “Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалтыг аймгуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлтэй хамтран зохион байгуулж, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Дундговь аймгийн барилга угсралт болон эрсдэл ихтэй уул уурхай, эрчим хүч, зам тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг танхимаар, Дорнод, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 100 гаруй оролцогчдыг цахимаар хамрууллаа.
Сургалтаар БХБЯ, ХНХЯ-ны асуудал хариуцсан албан хаагчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, Барилгын чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, шинэчлэн батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс аймгийн хэмжээн дэх ХАБЭА-н нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус танилцуулж, санал солилцов.
Аяны хүрээнд “Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй аяны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж ажиллахын зэрэгцээ барилгын салбарт хийгдэх төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг эрчимжүүлэх, барилгын талбайд ажиллаж байгаа ажилтнууд болон гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэндэд учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, зөвлөн туслах ажлыг түлхүү зохион байгуулж байна.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
