Нийслэлийн Онцгой байдлын газраас 2023 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлыг зохион байгуулж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга оролцож, хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тогтолцооны хувьд сайжруулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, сургалтын чанарыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр олон үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулж байна. Нийслэл хотод тулгамдаж байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах, тэмцэх үйл ажиллагааны тэргүүний эгнээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид та бүхэн маань үүрэг гүйцэтгэж байна. Өдөр бүр гамшиг, осолтой нүүр тулж, энэ албаны нүүр царай болсон эгэл жирийн алба хаагч, аврагч-гал сөнөөгч та бүхнээрээ бахархаж байна” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн гал түймрийн 1503, аврах ажиллагааны 447 буюу нийт 1950 удаагийн дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3670 хүний амь нас, 300 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Нөлөөллийн томоохон аянуудыг зохион байгуулснаар нийслэлийн ногоон бүсэд шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оноос 62.1 хувиар буурч, нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй, усны ослын дуудлагын тоо 16,3 хувь, голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлтэй байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 146 нэгжид гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд Налайх дүүрэгт ерөнхий боловсролын сургуулиудын дунд гамшгийн эрсдэлийг бууруулах сэдвээр “Дэвжээ” тэмцээн, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд төвтэй эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулсан нь онцлог ажлууд байлаа.
Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд НОБГ-ын дэргэд 50 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг байгуулж, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн салбар болгон үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Мөн анги байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, алба хаагчдын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх, ая тухтай орчныг бий болгох зорилгоор Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид хүүхдийн тоглоомын өрөө, анги хүртэх автомашины зам, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангиудад хүнсний ногооны хүлэмжийг шинээр байгуулж, анги байгууллагын гадна дотно тохижилтод нийт 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулсан зэрэг үр дүнтэйгээр үйл ажиллагаагаа дүгнэлээ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Өнөөдөр шарагчин үхэр өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
